en

Цагдаагийн байгууллагаас санаачлан зохион байгуулсан "Нэг хором" аян үр дүн дүнтэй ажил боллоо

2019-04-03 15:15:00
3099

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг 2019 оны 03 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгуулав.

Ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын боксын холбоод аяныг дэмжин оролцож, тэмцээн, уралдаануудыг зохион байгуулав. Аяны зорилго, ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлээс татгалзуулах зорилгоор урлаг, спортын олны танил 120 орчим хүнийг аянд нэгдүүлж, нийтийн цахим сүлжээгээр дэмжүүлсэн. “UB palace”-ийн их танхимд Улаанбаатар хотын их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын 8000 орчим оюутан,сурагч нарыг хамруулсан хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төв, орон нутгийн сургуулиудад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар сургалт, өдөрлөг, мэтгэлцээн явуулсан.

Ухуулга нөлөөллийн 50.000 ширхэг зурагт хуудсыг хэвлүүлж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлэн гудамж талбай, олон нийтийн газар, аж ахуйн, нэгж байгууллагад байрлуулсан. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт байрлах лед дэлгэц, самбараар аяны хүрээнд хийгдсэн шторк, дууг түгээсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн 2, хувийн хэвшлийн 19 автобус компани, СӨХ-той хамтран нөлөөллийн зурагт хуудас, шторкийг автобус болон цахилгаан лифтэнд байршуулсан.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад сарын хугацаатай “Найрсаг-соёлч үйлчилгээ” аяныг өрнүүлсэн. “Соёмбо” ХХК, “Nextgalaxy” ХХК-тай хамтран караокены төхөөрөмжинд согтууруулах ундааны хор уршгийг таниулах, хэрэглээг хязгаарлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх фото мэдээлэл, видео шторкыг гаргуулах ажлыг эхлүүлсэн. “Хархорин”, “Нарантуул” худалдааны төвүүдэд дүүргийн Тамгын газар, худалдааны төв, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудтай хамтарч өдөрлөг зохион байгуулсан. Аяны “Нэг хором” дууг “Чоно” хамтлаг, “SS” студи, “Түргэн ууртай тэнэг баатрууд” дууг “АПУ” ХХК-тай хамтран бүтээж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 33 богино долгионы радио, 15 телевизээр нэвтрүүлж байна. “Скайтел”, “Жи мобайл”, “Юнител” зэрэг үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгч нарт “Хэрүүл, маргаан, үл ойлголцлыг нударгаар биш ухаан, уучлалаар шийдье” гэсэн масс мессэж явуулсан. “Өргөө” 1, 2, “I Max”, “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Зайсан хилл”, “Соёмбо” зэрэг 8 кино театртай хамтран шторк, бичлэгийг кино эхлэх болон дуусах цагуудад гаргуулж байна.

“Их монгол 99.7”фм радиотой хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургамжит үг, нөлөөллийн титэм үг боловсруулж цаг тутам мэдээлж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хуулийн булан ажиллуулж байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аяны хаалтын ажиллагааг “Нэг хором спорт өдөрлөг” нэртэйгээр спортын холбоодтой хамтран зохион байгуулав.

Хэвлэл мэдээллийн  байгууллагуудтай хамтран энэ  төрлийн гэмт хэргийн хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг бууруулах, таслан зогсоох чиглэлээр авч арга хэмжээг таниулах зорилгоор “МҮОНРТ”, MN25, TV5, TV9, VTV, “HD Монгол” зэрэг 25 телевиз, өдөр тутмын 3 сонин, 68 сайт, 33 фм радиогоор телевизийн 5 хэлэлцүүлэг, 6 зорилтот нэвтрүүлэг, 44 мэдээ сурвалжлага, 49 ярилцлага өгч ажиллав. 

Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн ойлголт, шалтгаан нөхцөл, хор уршиг, хүлээлгэх хариуцлага, хохирогч, үйлдэж байгаа этгээд, гэмтлийн зэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам, үйлдэгдсэн хэрэг зэрэг 10 сэдвийн хүрээнд 40 хэвлэлийн мэдээ, сурвалжлага бэлтгэн “zaluu.com”, “Itoim”, “news.mn”, “medee.mn”, “gogo.mn” зэрэг нийтийн сүлжээнд өдөр бүр нийтлүүлж, бусад цахим сайтуудад тогтмол түгээсэн байна. 

Мөн нийтийн цахим сүлжээгээр аяны PR төлөвлөгөө, уриа үг, цахим фрэйм, баннер, логог “Вайрил партер” ХХК-ний маркетингийн багтай, нөлөөллийн постер, контент, мэдээллийг (фото, видео, график) телевиз, мэргэжлийн студитэй хамтран хийсэн.

Аяны хугацаанд нийтийн цахим сүлжээгээр ухуулга нөлөөллийн 3, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах видео контент 4, аяны нөлөөллийн дуу клип 2, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах зурган постер 32, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах мэдээлэл 25, нөлөөллийн үгтэй зураг 65, арга хэмжээний шууд дамжуулалт 3, зорилтот бичлэг 21, мэдээ 16 зэрэг нийт 171 ширхэг мэдээ, мэдээлэл, контентыг инстаграм, твиттер, фэйсбүүкт оруулсаныг 7.203.313 хүн үзсэн байна. “Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо идэвхитэй байсан. Аяны хугацаанд буюу энэ оны 03 дугаар сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
64
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
62
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
64
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
62
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
113
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
115
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
95
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
95
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
99
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
91
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
166
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
158
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос