Хүний нөөцийн алба хаагч нарыг шагналаа
2018-10-15 20:46:09
6766
“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ажилтан, алба хаагчдад өнөөдөр /2018.10.15/ шагнал гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэх болжээ. Харин цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ жил анх удаа энэхүү өдрийг тэмдэглэж буй юм.
Алба хаагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.