en

Г.Ганболд: Мөрдөн байцаагч бол бичээч биш

2018-09-12 15:21:00
4328

Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 72 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойг тохиолдуулан тус албанд ажиллаж байсан төдийгүй шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан цагдаагийн хурандаа Г.Ганболдтой ярилцлаа.

 

-Сайхан намаржиж байна уу. Ойн баярын мэнд хүргэе. Энэ албатай хэрхэн амьдралаа холбож байв гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Ах нь Архангай аймгийн уугуул хүн. Тус аймгийн төвийн I 10 жил, нийслэлийн 39, III, 57 дугаар дунд сургуульд сурч төгсөөд, 1981 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элссэн. 1985 онд хуульч-эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Мөрдөн байцаах хэлтэс, Ажилчин, Найрамдлын район, Баянзүрх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэс, Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга зэрэг алба хашиж байв.

Ингээд 2011 оны долдугаар сарын 22-нд тухайн үеийн Цагдаагийн академийн Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй-криминалистикийн тэнхимийн эрхлэгч, мөн оны наймдугаар сарын 30-наас Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн криминалистикийн тэнхимийн эрхлэгч, профессор, 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн дэд профессороор ажиллалаа. Миний зүрх сэтгэл, бие махбод, цусанд мөрдөн байцаах албан шингэжээ. Өөрөөр хэлбэл, 1985 оноос 2014 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл зөвхөн энэ албатайгаа л холбоотой явлаа.

-Мөрдөн байцаах алба 1993 онд бие даан байгуулагдахаас өмнө прокурорын, эсвэл бусад албаны харьяанд байсан гэдэг. Прокурорын дэргэд нэг их удаагүй түүхтэй юм билээ. Яагаад салгасан юм бол?

-Мөрдөн байцаагч гэдэг албан тушаал цагдаагийн байгууллагад анх 1946 онд бий болсноос хойш 72 жил өнгөрчээ. Үүнээс хойш мөрдөн байцаах байгууллагад хэд хэдэн удаа тогтолцооны өөрчлөлт хийсэн. 1962 он хүртэл цагдан сэргийлэх байгууллага, прокурор, цэргийн прокурор, Улсыг аюулаас хамгаалах байгууллага эрхэлж явуулж байсан түүхтэй. 1962 онд дээрх байгууллагуудын мөрдөн байцаах албыг татан буулгаж, прокурорын байгууллагад төвлөрүүлсэн юм билээ.

Энэ нь оновчтой шийдвэр байгаагүй бололтой. Хоёр жилийн дараа дахин бүтцийн өөрчлөлт хийсэн. 1964-1993 оны хооронд мөрдөн байцаах байгууллагыг чиг үүргийн бус хэд хэдэн байгууллагын харьяанд таруу байдалтай ажиллуулж байсан. Цэргийн прокурорт цэргийн алба хаагчдыг шалгах, Улсыг аюулаас хамгаалах байгууллага буюу НАХЯ-нд өөрийнх нь эрхлэх хүрээний тагнуул хийсэн, эх орноосоо урвасан гэх зэрэг 7-8 төрлийн гэмт хэргийг шалгах, цагдан сэргийлэх байгууллагад мөрдөн байцаагчид ажиллах болсон.

Өөрөөр хэлбэл, прокурорт мөрдөн байцаах алба үгүй болжээ. 1993 оноос прокурорын мөрдөн байцаах, цэргийн мөрдөн алба цагдаагийнхтай нэгдэж Улсын мөрдөн байцаах газар байгуулсан юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат чухал зарлиг гаргаж улсын гэх тодотголтой болсон. Энд тагнуулын мөрдөн байцаах алба нэгдээгүй.

-Мөрдөн байцаах алба шинэ байртай болох гэж байна. Улсын мөрдөн байцаах газар байгуулагдаад хуучин модон байшинд орж олон жил болсон тухай Д.Алтангэрэл хурандаатай ярилцаж байхад хэлж байсан юм.

-Сүрлэг сайхан байртай болох гэж буйд сэтгэл өндөр байна. ХЗДХЯ болон ЦЕГ-ын удирдлага энэ байрыг бариулах гүйцэтгэгчээ их зөв сонгожээ. Богино хугацаанд бүтэн карказ нь босчихсон байгааг харахад төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад орох боломжтой санагдсан. Мөрдөн байцаах албыг минь ийм сайхан байртай болгоход хичээл зүтгэлээ гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон холбогдох албан тушаалтан, удирдлагадаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ байрыг мөрдөгчдөд шаардлагатай орчин үеийн техник, хэрэгслээр тоноглох юм билээ.

Энэ дашрамд, танай сониноор дамжуулан Монгол Улсад мөрдөн байцаах алба байгуулагдсаны 72 жилийн ойн мэндийг энэ албанд ажиллаж байсан үе үеийн мөрдөн байцаагч, дарга, удирдлага, мөр зэрэгцэн ажилласан эрхэм нөхөд, одоогийн мөрдөгч, удирдах ажилтнууддаа хүргэж, эрүүл энхийг хүсье.

-Хамгийн анх ямар хэрэг мөрдөж байв. Насанд хүрээгүйчүүд холбогдсон гэмт хэрэг мөрдөх хэлтэст эхлээд хуваарилагдсан гэдэг байх аа?

-Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн хүүхэд холбогдсон хэргийг мөрдөх тасагт томилогдож байлаа. Насанд хүрээгүй хүний холбогдсон гэмт хэргийг мөрдөнө гэдэг их онцлогтой. Мэдүүлэг авахдаа өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийг нь байлцуулдаг, гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөлийг нь нарийн судалж үздэг, үйл явцын хувьд тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Онцгой үйл ажиллагаа” гэсэн хэсэгт заасны дагуу хүүхдийн холбогдсон хэргийг шалгадаг байлаа.

Манай хэлтэст нийслэлийн Өмгөөлөгчдийн коллегиос дөрвөн өмгөөлөгч томилж суулгадаг байв. Тэр нь бидний ажилд эерэг нөлөөтэй байсан. Ийм онцгой ажилтай хэлтсээс ажлын гараагаа эхэлснээрээ бахархдаг юм. Мөрдөн байцаах ажилд би маш түргэн суралцсан. Багаасаа л Шерлок Холмс шиг мөрдөн байцаагч болохыг хүсдэг, адал явдалт зохиол уншдаг байлаа. Мөрдөн байцаах албанд ахмад үеийнхнийхээ гэмт хэрэг мөрдөх аргачлал, туршлагыг амьдралд хэрэгжүүлж чадсанаараа ажил минь сайн явж ирсэн.

Ажиллаж байх хугацаандаа ихэнхдээ л олон холбогдогч, хэд хэдэн давтан үйлдэлтэй, ээдрээ төвөгтэй, аймаг, сум дамжсан, цагдаа, мөрдөн байцаах алба, прокурорын байгууллагын удирдлага, хүмүүсийн сэтгэлийг зовоосон хэргүүдийг мөрдөж байсан. Тухайлбал, Бат-Эрдэнэ нарын Улаанбаатарын хэмжээнд төдийгүй Монгол орны олон аймаг, сум дамжин айлын гэр оронд нэвтэрч хулгай хийдэг, танхайрдаг 78 удаагийн үйлдэлтэй, 39 хүн холбогдсон хэргийг нэг жил хоёр сарын хугацаанд мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн юм. Сургууль төгсөөд удаагүй надад энэ хэргийг шалгахад ахадсан ажил байсан ч гэсэн төр засаг, мөрдөн байцаах алба минь итгэл хүлээлгэж, ачаа үүрүүлсэн. Олон холбогдогчтой, удаа дараагийн үйлдэлтэй энэ хэргийг илрүүлэн шалгаж шийдвэрлэснээрээ дарга нараасаа олон сайхан урмын үг сонсож, эрч хүч авч, шагнуулж байлаа.

-Ямар хүн таныг удирдаж байв?

-Тэр үед манай хэлтсийн дарга, хурандаа П.Баасанжалбаа гэж хүн байв. Тэр хүн хуульч мэргэжилгүй, орос хэлний багш, ажлын гараагаа сурган хүмүүжүүлэгчээр эхэлсэн. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч, маш их боловсролтой, хуулийн мэдлэг өндөртэй, хувийн болон албаны зохион байгуулалт сайтай, ажлын дадлага туршлагатай даргатай хамтарч ажилласан минь өдий зэрэгтэй явахад их хэмжээгээр нөлөөлсөн.

Мөн Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа А.Давааням, Д.Алтангэрэл гээд их сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсны минь үр дүн юм болов уу гэж бас боддог. Одоо А.Давааням хурандаагийн хүү, хурандаа Д.Отгонжаргал МБА-ны даргаар ажиллаж, улсын хэмжээнд удирдаж байгаа нь маш их бахархалтай, сайхан санагддаг.

Энэ албанд би янз бүрийн л хэрэг шалгаж байлаа. Эдийн засгийн, өмчлөх эрхийн эсрэг, нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд болон байгаль орчны эсрэг, зам тээврийн, албан тушаалын, хүн амины, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гээд дурдвал олон бий. Шалгасан хэрэг болгоноо амжилттай мөрдөн шийдвэрлэж, улс нийгэм, ард иргэдэд учруулсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоон хор холбогдлыг нь арилгуулах ажил хийж явжээ.

-Гэмт этгээдүүд заналхийлж, цагдаагийн байгууллагын удирдлага танд бие хамгаалагч томилж байсан гэсэн. Тэр түүхээс сонирхуулаач.

-Мөрдөн байцаагчийн ажлыг үнэнч, шударгаар хийхэд өс санах хүн гардаггүй юм. 30 гаруй жил энэ ажлыг хийхэд надад дайсагнасан, өс санасан ганцхан тохиолдол байдаг. Эрүүгийн ертөнц гэдэг бол тэр чигээрээ муу, муухай хүмүүсээр дүүрсэн байдаггүй юм. Тэр дотор сайн хүн байдгийг зарим хүн мэддэггүй байх. Үүнээс гадна хүн дотор чоно байна. Тийм чононууд өдгөө төрд шургалсан нь ч бий. Хүн дотор чоно байдгийн нэг жишээ нь өөрийн чинь асуугаад байгаа, надад бие хамгаалагч томилсон жишээ тод илтгэх биз.

Мунаагийн Зандраа гэгч этгээдийн хэргийг шалгаж байхад үйлдсэн хэрэг, алдаагаа ухамсарлахгүй, мөрдөн байцаалтаас оргож явахдаа “Буржакийг ална” гэж ярьж явсан нь манай Эрүүгийн цагдаагийн албаныханд сонсогдож л дээ. Тэрбээр дээрэм, танхайн үйлдэлтэй, мөрдөн байцаалтаас оргосон хүн л дээ. Тухайн үед хууль, хүчний байгууллагынхан болон гэмт этгээдүүдийн дунд эцгийнхээ нэр Гонгороор биш, “Буржак” Ганболд гэж овоглуулж, бусдад танигдсан, хууль бус үйлдэл өдүүлэгчдийн болгоомжлох, эмээх сэтгэлийг төрүүлж чадсан, мөрдөн байцаагч байж л дээ, би.

Дээрх мэдээллийг сонссон манай цагдаагийнхан намайг хамгаалалтад авахад хүрч билээ. Мөрдөн байцаалтаас оргоход нь бид түүнийг тасралтгүй эрэн сурвалжилж байсан нь тэр хүний зэвүүцлийг төрүүлсэн бололтой. Түүнийг тасралтгүй эрэн сурвалжилж, богино хугацаанд баривчлан цагдан хорьсноор олон ноцтой хэрэг гарахаас, намайг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан. Үүнээс бусад тохиолдолд надад хэргээ шалгуулж байсан хүмүүс баярлалаа гээд явдаг юм.

-Авдрантаас ялтнууд оргож нийгмийг цочирдуулсан хэрэг гарч байсан. Та олон ноцтой хэргийг шалгаж байсан гэж хэлсэн болохоор үүнийг шалгасан болов уу гэж бодоод асуулаа.

-Тэр хэргийг би шалгаагүй. Дээр өгүүлсэн Мунаагийн Зандраа гэж этгээдийн хамсаатан Цагаанмөөг гэж надад шалгуулж байсан хүн тэр үед Авдрантад амиа алдсан юм. Зандраа оргож явах үедээ Цагаанмөөгтэй хамтарч хэрэг үйлддэг хамууд байсан. Тэр эмэгтэй өөрийн төрсөн эхийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ шүүхээр ял шийтгүүлж, Авдрантын онцгой дэглэмтэй гянданд хоригдож байсан юм.

Гэтэл тэндээс зэвсэглэж, хүн барьцаалан, оргосон бүлэг ялтан түүнийг камерт нь хөнөөчихөөд явсан байдаг. Ер нь бол уг шоронд хүний амь бүрэлгэсэн, амиа алдсан дээрх этгээдүүд хүнийг хайрлах, энэрэх сэтгэлгүй, хэрцгий, догшин, ширүүн, балмад, танхай хүмүүс байсан. Уг шоронгоос оргохдоо гэмт этгээдүүд тус гянданд хоригдож байсан гурван эмэгтэй, үүргээ гүйцэтгэж байсан хоёр хянагч гээд таван хүний амь хөнөөсөн онц аюултай, рецидив хэрэгтэн.

Тухайн үед нийгэм, ард иргэд маш түгшүүртэй 2-3 хоногийг өнгөрөөсөн шүү дээ. Эрүүгийн цагдаагийн дарга, НЦГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч зэрэг албан тушаал хашиж байсан, манай алдарт дарга Ц.Жамъянсэнгээ хурандаа, Ч.Амарболд генерал тэргүүтэй хүмүүсийн удирдсан бүрэлдэхүүн маш шуурхай ажиллаж, зөв оновчтой арга, тактик хэрэглэснээр ахиж эрсдэл гаргалгүйгээр Авдрантаас оргосон бүлэг этгээдийн үйлдлийг таслан зогсоож чадсан.

-Та мөрдөн байцаагчаас гадна тэднийг сургаж бэлтгэдэг байсан сурган хүмүүжүүлэгч. Одоо энэ албанд ажиллаж буй залууст хандаж юу хэлмээр санагддаг вэ?

-Би ахмад үеийнхнээсээ маш их зүйлийг сурсан, тэднийхээ үгийг их сонсдог, хүндэтгэж хайрладаг, өөрийн мэдлэг, ур чадвар, гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх, арга, тактик, сургамж, алдаа онооны талаар үе тэнгийнхэн, хойч үе, мөрдөн байцаагч, шавь нартай харамгүй хэлж, зааж сургаж байсны үр дүнд ажил мэргэжлийн аварга, шилдэг мөрдөн байцаагч, мөрдөгч нар төдийгүй удирдах ажилтан олон төрсөн.

Хичээл заалгаж байсан шавь нар минь одоо Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр ажиллаж байна. Би 2014 онд тэтгэврээ тогтоолгож цагдаагийн албанаас гарснаас хойш Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагыг гаднаас нь ажиглаж байгаа юм. Гэхдээ мөрдөн байцаах албатайгаа холбоотой л явна.

Одоогийн мөрдөгч нар маань хууль хэрэглээндээ жаахан асуудал гаргаад байх шиг. Мөрдөн байцаалтын арга тактик дутмаг харагдаж байна. Мөрдөн байцаалтад бэлтгэх, байцаах төлөвлөгөө гаргахгүй байгаа санагддаг. Хавтаст хэргээ уншиж судалсан хүн сөрөг давамгайлсан асуулт асуух ёстой юм. Бид тэгж л ажилладаг байсан. Харин одоо тийм байдал төдийлөн харагдахгүй байна. Бидний үед хохирогчийг нэг л удаа байцаах, гэрчийг ч гэсэн мөн тоогоор, шаардлагатай тохиолдолд хоёр удаа асуух зарчимч шаардлага тавьдаг байв. Гэтэл одоо энэ нь алдагджээ.

Хохирогч өнөөдөр 4-5 удаа очиж байцаагдаж, гэрчийг маш олон удаа асуух тохиолдол байна. Үүнийг засаж залруулж болно. Хувь мөрдөн байцаагчийн үйл ажиллагаатай л холбоотой. Хэргийн талаар анхнаас нь сайн уншиж, төлөвлөгөө гаргаад хохирогчийг нэг л удаа байцаадаг болмоор байна. Үүнийг хэрэгжүүлээч гэж залуу мөрдөгчдөдөө зөвлөмөөр байгаа юм. Тэгэхгүй болохоор хохирогч болсон ч удаа дараа цагдаагийн үүдийг сахидаг гэх гомдол тасрахгүй, улмаар цагдаад итгэх иргэдийн итгэл алдарна шүү дээ.

Түүнээс гадна байцаалтыг орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж авдаг болох хэрэгтэй, тавьж буй асуулт оновчгүй, хууль хэрэглээ нь сул, байцаагчийн бус бичээчийн үүрэг манайхан гүйцэтгээд байна. Мөрдөн байцаагч бол бичээч биш. Хэрэгт шалгуулж буй хүнийг ажиглаж, сэтгэл зүйн дайн явуулж, тухайн этгээдийн нүд, царайнд ямар өөрчлөлт гарч байгааг харахгүйгээр бичээчийн үүрэг гүйцэтгэж байгаад нь харамсдаг юм. Үүнийг засаж болмоор санагддаг.

Эх сурвалж: Өнөөдөр сонин №175/6468/

ШИНЭ МЭДЭЭ
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
0
31
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
0
34
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЗАРЛАЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШААРДЛАГЫН ТАЛААР
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
“Дүрмээ мөрдье
“Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо
253
253
2025/06/13
Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/13
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллалаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллалаа
253
253
2025/06/13
“Цагдаагийн ахмадын нэг өдөр“ өдөрлөг боллоо
“Цагдаагийн ахмадын нэг өдөр“ өдөрлөг боллоо
253
253
2025/06/10
“Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдлаа
“Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2025/06/10
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа
253
253
2025/06/05
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 05 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 05 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/06/05
“Хариуцлагатай ахлагч” аян үргэлжилж байна
“Хариуцлагатай ахлагч” аян үргэлжилж байна
253
253
2025/06/05
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/04
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
253
253
2025/06/04
Он гарснаас хойш 78 удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдсон
Он гарснаас хойш 78 удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдсон
253
253
2025/06/02
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2025/05/29
"Хүүхдийн баяр" арга хэмжээ зохион байгууллаа
253
253
2025/05/31
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоолоо
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоолоо
253
253
2025/05/27
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2025/05/27
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
0
31
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
0
34
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
0
251
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
0
45
2025/06/23
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
0
435
2025/06/21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЗАРЛАЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШААРДЛАГЫН ТАЛААР
0
103
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
58
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
0
498
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
38
2025/06/20
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
0
45
2025/06/19
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос