en

А.Догмид: Диспетчер ганцхан тоо зөрүүлснээс болж галт тэрэг мөргөлдсөн

2018-09-11 15:03:00
2047

Монголын цагдаагийн байгууллагад Мөрдөн байцаах алба байгуулсны 72 жилийн ойг тохиолдуулан тус албаны ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа А.Догмидтой ярилцлаа.

-Мөрдөн байцаах албаны түүхт ойн мэнд хүргэе. Таны цагдаагийн байгууллагад ажилласан таны амьдрал ганцхан энэ албатай холбогддог байх аа?

-Баярлалаа. Бага залуугийн л цагдаа, мөрдөн байцаагч болно гэдэг бодол тээж явдаг байлаа. 1974 онд 10 дугаар ангиа төгсөөд Их сургуулийн хуулийн ангид орох гэсэн ч бүтээгүй болохоор Хууль цаазны дунд сургуульд элссэн. Эхний нэг жил оройгоор сурч, цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн суралцаж төгсөхөд намайг Төв аймагт нотариатын эрхлэгч-гэр бүлийн байцаагчаар хуваарилсан юм. Цагдаа болно гэсэн бодол хүсэл замхрах гээд байсан учир тийшээ яваагүй. Жилийн дараа 1981 оны долоодугаар сарын 22-нд Мөрдөн байцаах албаны IV хэлтэс буюу Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэргийг шалгадаг хэлтэст томилогдов. Тухайн үед хүүхэд, залуусын асуудалд ямар их анхаарал тавьж байсан нь харагдаж байгаа биз. Бусдаас маш их онцлогтой, хүүхэд холбогдсон, хохирсон бүх л төрлийн хэргийг шалгадаг энэ хэлтэст долоон жил ажиллаад хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод Дотоод явдлын яамны дээд сургуульд явлаа. Төгсөх жилээ өвчний улмаас нутагтаа түр ирсэн юм. Тэгэхдээ Мөрдөн байцаах албаныхаа дарга дээр ороод “Би эндээ ажиллана аа” гээд хэлсэн, дарга ч зөвшөөрсөн. 1998 онд Төмөр замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар томилогдох хүртлээ эндээ л ажилласан даа. Янз бүрийн дэвшүүлэх, шилжүүлэх санал ирж л байсан, яваагүй. Одоо ч албаныхаа Ахмадын зөвлөлийн дарга гэдэг ажилтай. Энэ дашрамд, Мөрдөн байцаах албаны үе үеийн алба хаагчид, одоогийн бие бүрэлдэхүүн тэдгээрийн гэр бүлд баярын мэнд дэвшүүлье.

Албандаа сэтгэлтэй, алба  хаагчдаа ойлгодог, тэдэндээ анхаарал, халамж тавьдаг, хүний төлөө гэсэн жинхэнэ удирдагчидтай хамтран ажиллаж явсан би их азтай хүн. Гавьяат хуульч С.Дамдин,  хурандаа М.Энх-Амгалан, А.Давааням зэрэг сайхан хүмүүсийн ач, хичээл, зүтгэлийн дүнд тэгш сайн яваа гэж боддог. Тэдэндээ үргэлж талархаж явдаг юм.

-Албандаа, ажилдаа их хайртай болохоороо хүүдээ мэргэжлээ өвлүүлжээ дээ, та?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань зах зээлийн шилжилтийн үед цагдаа болно гэхэд нь нэг их дуртай хүлээж аваагүй болохоор өөр мэргэжил сонгоод явсан. Нэг хүүхэд маань энэ албанд ажиллах учиртай юм болов уу гэж бодоод эдийн засагч болно гэж ярьдаг хүүдээ хэллээ. Хүү аавынхаа үгийг хүлээж авсан. Одоо Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой ажиллаж байна. Төмөр замын цагдаагийн газарт Мөрдөн тасгийн дарга болж хэсэг хугацаанд аавынхаа ажиллаж байсан өрөө, ширээ, сандалд сууж үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед сайхан санагдаж байсан шүү. Хүүдээ ажил мэргэжлээ өвлүүлснээ би буруу шийдвэр байгаагүй гэж боддог. Гэр бүлийн хүн маань ч дэмжиж байсан.

-Мөрдөгчийн ажлын тэн талыг гэр бүлийн хүн нь үүрч явдаг гэж боддог. Тэгэхээр 20 гаруй жил энэ албанд тасралтгүй зүтгэсэн хүний гэргий бараг л мөрдөгч болсон байх.

-Мөрдөгчийн ажил амжилттай байна гэдэг ар тал боломжийн сайн байгаатай шууд холбоотой. Гэртээ асуудалтай, гэр бүл нь дэмждэггүй хүн энэ албанд ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл би чадна гэсэн итгэлтэй, чин сэтгэлээ зориулна гэж зориг шулуудсан хүн мөрдөгчийн ажлыг амжилттай хийдэг. Залуу байхад хааяа үл ойлголцох зүйл гарах, яваандаа ойлгож, хүлээн зөвшөөрөөд, сүүлдээ дэмжиж эхэлдэг юм. Нэг явдал ярья л даа. Би гуравдугаар сарын 9-нд жижүүртэй, эхнэрийн бие өвдөж цагийн тариа хийлгээд гэртээ сууж байлаа. Гэтэл хэлтсийн дарга ороод ирэв. “За Догмидоо, чи өнөөдөр жижүүрт гарахгүй бол болохгүй нь. Орой тарианы цагаа болохоор жижүүрийн унаагаар ирээд гялс хийгээд өгчих” гэлээ. Албаны зайлшгүй шаардлага учир гэргийгээ уйлуулж орхиод л гарч байлаа. Одоотой адил бэлэн ярих утас байхгүй, ар гэртээ ч дуулгаж чадалгүй хэд хоногоор томилолтоор явчихна. Уг нь бид Хууль цаазны дунд сургуулийн нэг ангийн хоёр. Тэр маань намайг дэмжиж, эмнэлгийн ажил хийсээр насны тэтгэвэртээ суусан. Ер нь ахмад мөрдөн байцаагчдын гэр бүл бүгд л мөрдөн байцаагч болчихдог юм даа. Энгийн хүний ярихгүй, мэдэхгүй юмыг хэзээний мэддэг болчихсон байдаг. Манай хүн тэдний л нэг.

-Та ер нь албаныхаа болоод залуу мөрдөгчдийн ажлын арга барил, үр дүнг анхааралтай ажиглаж байдаг байх. Юу анзаарагдаж байна вэ?

-Мэдээж ахмад ажилтны хувьд санаа зовж, анхаарал тавьдаг. Олон чадварлаг залуус ажиллаж байгаа. Мөрдөгч бол дурласан хэн хүний хийчихдэг ажил биш. Би тэтгэвэрт гарсныхаа албан дээрээ хэрэг уншдаг байлаа. Ажиглаж байхад залуу хүүхдүүд орчин үеийн техник технологи хөгжсөн учир зарим үед залхуурчих гээд байх шиг санагдсан. Бүгдийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн хийж, нарийн шалгаж тогтоох хэрэгтэй. Хүний хувь заяаг шийдвэрлэх ажил хийж байгаа хүмүүс өчүүхэн зүйлийг ч орхиж болохгүй гэдгийг чанд сахих ёстой.

-Мөрдөгч бол сэтгэлзүйч гэж ярьдаг даа.

-Тэдний ажил ард түмний нүдэнд ил байдаг. Нэгдүгээрт хүнлэг ёсыг баримтлах, хоёрт хуулийг сахих. Хэргийн хохирогч, холбогдогчийн юу ярих гээд байгааг мэдэрч сэтгэл зүй, сэтгэхүйг нь ойлгох хэрэгтэй. Энэ нь хохирогч юм хөөрхий, харин тэр бол алуурчин гэж ялгаж харьцаж болохгүй. Учрыг нь зөв тайлах л чухал.  

-Таныг төмөр замын цагдаад ажиллаж байхдаа галт тэрэгний ослын хэд хэдэн хэрэг дээр ажиллаж байсан гэдэг. Зүтгүүр вагонууд мөргөлдөж хүний амь эрсэдсэн хэргийн талаар ярьж болох уу?

-Ажиллаж байх хугацаандаа хоёр галт тэрэг мөргөлдсөн, таваарын галт тэрэг, суудлын вагон шатсан хэргүүдийг шалгасан. Чиний асуусан хэрэг 2005 онд гарсан санагдаж байна. Диспетчерийн хариуцлагагүй байдлаас үүдэж хүмүүсийн амь нас хохирсон хэрэг л дээ. Ганцхан тоо зөрүүлснээс л бүх юм болсон байдаг. Тэр үед замын ашиглалтыг сайжруулах гэж угсраагаар олон вагон явуулаад араас нь түлхэж өгдөг байсан юм. Гэтэл зүтгүүрийн хүчин чадал хүрээгүйгээс өгсүүр замд зогсчихож. Машинистууд диспетчер рүүгээ зогссон километр болон зуутаа хэлэхэд нь нэг тоог зөрүүлж сонссоны улмаас тусламж үзүүлэхээр араас очсон зүтгүүр замын эргэлт дээр нөгөөгөө мөргөж ослын улмаас хүмүүсийн амь үрэгдсэн. Одоо нэг км-ийн дараа очих ёстой гээд явж байгаад мөргөчихсөн юм. Төмөр замын нэг онцлог нь километр, тэр дотроо дэр модоо зуутаар тоолдог. Мөн онгоцны хар хайрцаг гэдэг шиг туузны бичлэгтэй. Түүнд зогссон, явсан хөдөлгөөн бүр бичигдсэн байдаг юм. Үүний ачаар нэг хулгайч нөхрийг барьж байсан юм.

-Түүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Суудлын вагон дотор зорчиж явсан нэг нөхөр түрүүвчээ цонхоор унагачихжээ. Дараагийн өртөөнд очоод “Би тэнд түрүүвчээ унагачихлаа” гээд машинистад хэлсэн байгаа юм. Гэтэл тэр газар хэдэн км-ийн, хэд дэх зуут гэдгийг нь мэдэж байгаа машинист нөгөөх зорчигчийг буулгачихаад түрүүвчийг нь аваад явчихгүй юу. Зорчигч гомдол гаргаад ирэхэд нь туузны бичлэгийг шалгаж үзтэл галт тэрэгний хурд саарсан, зогссон, дахиад явсан нь гараад ирж байгаа байхгүй юу.

-Танай ахмадын зөвлөл хэдэн гишүүнтэй вэ. Албанаас та хэдийг хэр дэмжиж байна вэ?

-Манайх 90 орчим хүнтэй. Тэдний тал нь ажил албаа гүйцэтгээд хуулийнхаа дагуу тэтгэвэртээ гарсан үнэхээр л ахмадууд байна. Нөгөө хэсэг нь өчигдөрхөн ажлаа хийж байгаад бидний дунд ороод ирсэн залуус. 40-45 насны залуус ахмад гээд бидний эгнээнд ороод ирлээ. Энэ надад сайхан санагддаггүй. Бидний дунд 80 гаруй насны 3-4 хүн бий. Мөн 30 орчим нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин албаны дэмжлэг туслалцааны хувьд сайн шүү.

-38 настай хүн ахмад ажилтны эгнээнд шилжлээ гэж сонссон. Ер нь мөрдөгч насны хязгаартай ажил уу?

-Тийм шүү дээ. Туршлагажсан, “хий нь гарсан бөх” гэдэг ид хийж бүтээх бололцоотой үед нь тэтгэвэрт гаргачихаж байгаа юм. 60 насандаа тэтгэвэрт гарна гэж тооцвол 17-18 жилийн өмнө. Мөрдөгч биеийн хүчний биш оюун ухааны ажил. Тиймээс энэ албаны мөрдөгчид 60 нас хүртлээ ажлаа хийгээд явах боломжтой гэж би боддог. Энэ хүртэл хүн илүү л туршлага хуримтлуулж, мэргэшинэ.  

-72 жилийн түүхтэй Мөрдөн байцаах алба одоо л нэг зориулалтын шинэ байртай болох нь. Ахмадын зөвлөл өөрийн гэсэн өрөөтэй юу?

-1938 онд баригдсан гэдэг хуучин барилгад үйл ажиллагаа явуулах болохгүй гэдэг дүгнэлтийг олон жилийн өмнө мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэр цагаас хойш шинэ байртай болохоор хөөцөлдсөн ч энэ Засгийн газрын үед л бүтэж байна.

Салбарын сайд нь мөрдөн байцаах албаны, цагдаагийн алба хаагчдын зовлон, жаргалыг сайн мэддэг хүн учраас удаан хугацаанд шийдэгдэхгүй явсан асуудлыг шийдэж чадлаа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон барилгын ажлыг гүйцэтгэж буй “Билгүүн Монгол” констракшны хамт олонд албаны ахмадууд бид ихэд талархаж буй. Аль ч газар алба хаагч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл маш чухал шүү дээ. Шинэ байрандаа орохоороо ахмадын зөвлөлийн өрөө гаргаж өгнө гэсэн.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин №173 /6466/

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
0
164
2025/01/09
“Dronecon” тэмцээн зохион байгуулагдана
“Dronecon” тэмцээн зохион байгуулагдана
0
29
2025/01/10
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ
253
253
2025/01/06
ЦДЦАБ-ын төсөв 2024.12 сар
253
253
2025/01/03
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна
253
253
2025/01/03
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/31
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл
253
253
2024/12/31
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ
253
253
2024/12/30
Цагдаагийн ерөнхий газрын “Тэргүүний алба хаагч”-дад шагнал гардууллаа
Цагдаагийн ерөнхий газрын “Тэргүүний алба хаагч”-дад шагнал гардууллаа
253
253
2024/12/30
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
253
253
2024/12/19
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
253
253
2024/12/18
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
253
253
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
253
253
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
253
253
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
253
253
2024/12/13
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
253
253
2024/12/16
"Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан "Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
253
253
2024/12/16
Журам шинэчлэн батлах тухай
253
253
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
253
253
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/11
Хууль сурталчлах “Дэвжээ-2024
Хууль сурталчлах “Дэвжээ-2024" тэмцээн боллоо
253
253
2024/12/16
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/09
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
253
253
2024/12/09
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2024/12/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/12/09
ЦБ-ын 2024.12 сар
253
253
2024/12/08
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/06
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/12/05
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
0
164
2025/01/09
“Dronecon” тэмцээн зохион байгуулагдана
“Dronecon” тэмцээн зохион байгуулагдана
0
29
2025/01/10
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ
0
710
2025/01/06
ЦДЦАБ-ын төсөв 2024.12 сар
0
166
2025/01/03
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна
0
1652
2025/01/03
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
147
2024/12/31
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл
0
3000
2024/12/31
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ
0
296
2024/12/30
Цагдаагийн ерөнхий газрын “Тэргүүний алба хаагч”-дад шагнал гардууллаа
Цагдаагийн ерөнхий газрын “Тэргүүний алба хаагч”-дад шагнал гардууллаа
0
145
2024/12/30
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
0
526
2024/12/19
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос