en

Д.Будзаан: Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 88 хувь нь урамшуулал, ашиг хүртдэггүй

2018-09-06 16:22:00
15520

ЦЕГ-ын тасгийн дарга, хошууч Д.Будзаантай сүлжээний бизнесийн талаар ярилцлаа.

-Сүлжээний залилангийн гэмт хэрэг бусад улс орон болоод манай улсад хэзээнээс бүртгэгдэж эхэлсэн байдаг вэ?

-Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд дэлхийн олон оронд “Ponzi” /пирамид/ схемын арга ашиглан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.  Энэ аргыг ашиглан үйл ажиллагаа явуулсан анхны тохиолдол нь 1920 онд АНУ-д бүртгэгдсэн байдаг ба тухайн үед АНУ-ын иргэн Чарльз Понзи гэгч этгээд Востон хотод хүмүүсийг шуудангийн тасалбар худалдан авч, дахин бусдад худалдан борлуулах хачин төлөвлөгөө зохион, сүүлд элсэн орсон хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх хөрөнгө оруулагчдын мөнгийг төлөх арбитрын төслийг санаачилан үүнийг “Ponzi” /пирамид/ схем гэж өөрийн нэрээр нэрлэн 90 хоногийн дотор хөрөнгө оруулагчдын мөнгийг хоёр дахин өсгөж өгөх нэрээр мөнгө төвлөрүүлсэн. “Ponzi” схем дампуурахаас долоон сарын өмнө 30.000 хөрөнгө оруулагчдаас найман сая ам доллар цуглуулсан ба тэрээр энэ үйлдлийнхээ төлөө 14 жил хорих ялаар шийтгүүлсэн байдаг.

Монгол Улсын хувьд пирамид тогтоолцоо, луйврын арга ашиглан бусдын эд  хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998  онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас үйл ажиллагааны чиглэлээ “Иргэдийн шинэ санаачлагыг дэмжих зорилготой, нийгэмд  үйлчилдэг” төрийн бус байгууллага гэж бүртгүүлэн “хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс  тэрбум 400 сая төгрөгийг төвлөрүүлэн 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг.

-Залилан тэр дундаа сүлжээний бизнес идэвхжиж иргэд маш их хохирч байна.  Энэ төрлийн хэрэг өмнөх жилүүдэд хэр их гарч байсан бэ. Эсвэл сүүлийн үед ингэж их идвэхжээд байна уу?

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг харвал залилах гэмт хэрэг нь 2016 онд нийт гэмт хэргийн  7.9 хувь, өнгөрсөн онд 9.2 хувийг эзэлж байсан энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсч байгааг харуулж байна. Тэр дундаа бидний ярьж заншсан сүлжээний гэх тодотголтой олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн гаралт ихсэж, үүнд өртөж хохирсон иргэдийн тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай.

-Цагдаагийн байгууллагаас сүлжээний залилангийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж, гэмт этгээдэд нь ял оногдуулсан тохиолдол байдаг уу?

– 2007-2012 онд “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож 7600 орчим иргэнд  4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох  хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай нь этгээдэд зохих ял шийтгэл оногдуулсан.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүн, хохиролын хэмжээг тооцож үзэхэд нийт 35 мянга гаруй иргэнд 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарсан.

-Сүлжээний залиланд голдуу хэдүй хэр насны иргэд элсч хохироод байна вэ?

-Хохирсон иргэдийн 40-45 хувь нь 22-30 насны залуучууд байсан бол нийт элссэн хүмүүсийн 75 хувь нь эмэгтэйчүүд байна. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга ашиглан явуулж байгаа үйл ажиллагаанд нийт элссэн хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаа мэдэхгүйгээр зөвхөн ашиг хонжоо бодож  гишүүнээр бүртгүүлсэн бол нийт элссэн хүмүүсийн 15-20 хувь нь  ашиг, урамшуулал хүртэж, 80-88 хувь нь ямар нэг урамшуулал, ашиг хүртэхгүй хохирсон гэсэн тоо мэдээлэл байна.

Сүлжээний бизнес залилангийн хэрэгт Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалт ямар байдаг бэ. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд энэ төрлийн үйл ажиллагааг хангалттай зохицуулж чадаж байна уу, эсвэл хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай юу?

  -“Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйл ажиллагаа явуулахыг Монгол Улсад аль 2001 онд хориглосон. “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулах”-ыг  хориглосон зохицуулалттай. Тэгвэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан Залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан.

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга нь дан ганц бэлэн мөнгө байршуулан хүн элсүүлэх, улмаар урамшуулал авах хэлбэрээр үйлдэгдэж байгаа биш сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалт нэрээр мөнгө өсгөх, бусдад өндөр хувьтай хүү амлах зэрэг үйл ажиллагааг пирамид тогтолцооны арга ашиглан явуулж байгаа нь ажиглагдах болсон. Энэ нь Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх “Санхүүгийн үйл ажиллагааг” хууль бусаар явуулсан байж болохоор харагдаж байгаа. Тэгвэл энэ төрлийн харилцааг  өнгөрсөн жилийн хавар батлагдсан “Зөрчлийн тухай” хуульд Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлсэн буюу Хадгаламж, зээл, төлбөр тооцоо, даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалттай. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт байна. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн шалгаж байгаа зөрчил Эрүүгийн хуульд заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй цагдаагийн байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалттай.

-Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хангалттай хүргэж чадаж байна уу?

– Цагдаагийн байгууллагын зүгээс Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирч болж байгаа явдал шууд өөрсдөөс нь шалтгаалж байгаа ба тэд зөвхөн тухайн сүлжээнд элссэнээр хүртэх ашгийг урьдчилан төсөөлөн орж байгаа ба уг ашигийг хүртэх боломжтой юу, энэ сүлжээнд мөнгөө оруулснаар гарах эрсдэл, ашиг хүртэх боломж үндэслэлийг тооцож үзэхгүйгээр орж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж, өөгшүүлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин №176/5883/

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
167
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
144
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
253
253
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
253
253
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
253
253
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
253
253
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
253
253
2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2025/08/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
253
253
2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
253
253
2025/07/28
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
253
253
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
253
253
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
167
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
144
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
97
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
83
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
91
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
123
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
89
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
132
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
0
166
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
0
2128
2025/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос