en

Та элсэхгүй бол хохирохгүй

2018-08-30 10:54:00
3811

Нэгдээд хөдөлбөл монголчууд агуу хөрөнгө оруулагчид гэмээр. Наанаа ядарснаа гайхаж цалин, тэтгэмжээ нэмүүлэхээр жагсч, тэмцдэг мөртлөө начир дээрээ 35 мянгуулаа нийлээд 56 тэрбум төгрөгийг үл мэдэгдэх нэгэнд хандивлачихсан байгаа юм. Хэрэв энэ 56 тэрбум төгрөгөөр дотоодын болон олон улсын зах зээлд IPO хийсэн бол гэх хийсвэр бодол ч төрөх.

Харин бодит байдалтай нүүр тулбал дэндүү эмгэнэлтэй дүр зураг харагдана. 100 мянган төгрөг аваад 300 мянган төгрөг өгдөг бизнесийн зарчим хаана ч байхгүйг ойлгох сэхээгүй санхүүгийн суурь мэдлэггүй хүмүүс юм, бид.

Сүлжээний луйвраар амьдралаа залгуулдаг хэсэг хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгуул­лагын судалгаагаар сүлжээний бизнест элсч хохирсон хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн буюу зөвхөн ашиг харсан. Харин 15-20 хувь нь ашиг, урамшуулал хүртэж, 80-85 хувь нь урамшуулал, ашиг хүртээгүй хохирсон. Эндээс харахад сүлжээний луйварт хамгийн эхэнд элссэн цөөхөн хэдэн хүн урамшуулал авдаг бол 80-85 хувь нь хоосон хоцордог аж. Мөн хохирсон иргэдийн 40-45 хувь  нь 22-30 насны залуучууд байгаа бол  75 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Залилан, сүлжээний луйварт  итгэж мөнгөө тушаасан хүмүүсийн ихэнх нь ах, дүү, хамаатан садан байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв. Бүр гэр бүлийнхээ гишүүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь мөнгө тушаачихдаг тохиолдол ч цөөнгүй байжээ. Тэгэхээр ашиг хүртэх боломжгүй луйврын урхинд ойр дотныхоноо уриалж, хохироодог юм байна. 

Бас нэг зүйл нь сүлжээний луйвар болгонд хамгийн эхэнд гүйж очиж бүртгүүлж ашиг авчихаад бусдыг уриалдаг хэсэг бүлэг хүмүүс байгааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, пирамидын орой дээрх хүмүүс нь завшаад, сүүлчийнх нь хоосон хоцордог зарчим юм.

Монгол Улсын хувьд Пирамид тогтолцоо, луйврын арга ашиглан бусдын эд  хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998  онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас “Хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс  тэрбум 400 сая төгрөг төвлөрүүлж 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулж байсан аж. Харин 2007-2012 онуудад пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 7600 иргэнд  4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох  хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл оногдуулж байсан.

Тэгвэл сүүлийн үед хүчээ авч, олон мянган иргэнийг хамраад байгаа Жи тайм, Стэмфордын гэх хэргүүд огт өөр. Урьд нь сүлжээний бизнес Монголд бүртгэлтэй дан­санд мөнгө хуримт­луу­лаад гадагш нь гарга­даг байсан. Хуулийн бай­гуул­лагаас  тухайн мөнгийг нь  царцааж, үйл ажил­лагааг нь таслан зогсоож, хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байсан бол одоо  шууд гадаад данс руу гүйлгээ хийгддэг.  Аль улсад ямар данс байгааг интерполоор хайдаг ч илрүүлэх боломж хомс гэдгийг цагдаагийн бай­гууллагаас хэлж байна.

Сүлжээний луйвартай тэмцэх эрхзүйн орчин хангалттай

Залилангийн хэрэг жил ирэх тусам өсч бай­гааг хуулийн байгууллагын албан ёсны  мэдээллээс харж болно. Тухайлбал, нийслэлд 2016 онд 1908, 2017 онд 2659 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 2570 байна. Харин улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 2165, 2996 сүүлийн долоон сарын байдлаар 2941 болжээ.  Гэтэл манай улсад  залилан, сүлжээний луйврын хэрэгт хүлээлгэх хариуцлага, хууль эрхзүйн зохицуулалт хангалттай мөртлөө жил ирэх хохирогчдын тоо, мөнгөн дүн өсөөд буйг иргэдийн санхүүгийн боловсрол, ухамсартай холбож ойлгохоос өөр замгүй аж.

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийг дэлхийн олон оронд хориглосон байдаг бол Монгол Улсын хувьд дараах байдлаар зохицуулдаг юм байна.

2001 онд батлагдсан “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулах”-ыг  хориглосон.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан Залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан.

2017 онд  батлагдсан “Зөрчлийн тухай” хуульд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт байна.

Хуульчдын хэлж буйгаар сүлжээний луйвартай тэмцэх хууль эрхзүйн орчин хангалттай байгаа аж. Иргэдэд сэрэмжүүлэг ч багадаагүй. Өдөр бүр, цаг минут тутамд хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлж байгаа ч иргэд элссээр л байгаа юм.

Тиймээс хэлсээр байтал ашиг хонжоо харж, мөнгөө барьж аваачиж гадны банкинд байршуулаад байгаа иргэдийн өмнөөс хууль хяналтын байгууллага цаг, зөв мөнгө үрэх хэрэг байна уу. Хууль хяналтын байгууллага бүхэл бүтэн армиараа нойр хоолоо хугаслан шалгаад ч таны ашиг олох гэж, сайн дураараа аваачиж өгсөн мөнгийг буцаах боломж байхгүй аж. Тиймээс сүлжээний луйварт  35 мянгуулаа 50-60 тэрбум төгрөгөө өгчихөөд байгаа иргэд ч, цаашид элсэгчид ч эрсдэл хариуцлагаа өөрсдөө хүлээе. Мөн та л 100 мянган төгрөгөө 300 мянган төгрөгөөр сольё гэж гүйж очиж элсэхгүй бол тэд хөгжихгүй бас олон мянган иргэн хохирохгүй.

Хуульч Г.Оюунболд: Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл авсан хүмүүсийг л хянадаг

-Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа пирамид шатлал, Ponzi схем ашиглахыг олон улсын худалдаа бизнесийн орчинд гэрээ конвенцээр хориглож гэмт хэрэгт тооцдог. Европын ихэнх орнууд даатгалын систем сайтай учраас хохиролыг нь нөхөн төлүүлдэг. Манай улсад пирамид хэлбэрээр санхүүгийн үйл ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс зөвшөөрөл авдаггүй. Ихэнх нь хувь хүмүүс байдаг. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл авсан хүмүүсийг л хянадаг болохоос бүртгэлгүйг нь анхаардаггүй. Ялангуяа, хууль сахиулах байгууллага сүлжээний луйврыг анхан шатанд нь таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол үйл ажиллагаа эрхлээд маш олон хүн хохироод үлдэж байна. Нэгэнт гадаад дансанд мөнгө шилжсэн бол эрхзүйн туслалцааны хүрээнд хамтарч ажиллахаас өөр боломж хомс.

Иргэд сүлжээний луйварт итгэж хохирч байгаа хамгийн гол асуудал бол санхүүгийн суурь мэдлэггүй. Ер нь ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд л санхүүгийн цэгцтэй мэдлэг ойлголт өгөх хэрэгтэй. Мөн цагдаагийн байгууллага санхүүгийн шинжтэй үйлдлийг илрүүлэх аргачлалаа сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, сүлжээний бизнесийн зар тавиад эхэлж байхад нь л таслан зогсоох хэрэгтэй.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл: Аль нэг  хуульд өөрчлөлт оруулаад ахиц гарахгүй

-Сүлжээний луйвар бол Ponzi схемийн дагуу маш удаан хугацаанд явагддаг томоохон луйвар. Их мөнгө хуримтлуулах хүртлээ хугацаа их шаарддаг. Мөн энэ хугацаанд залилан мэхлэх шинж бүрэн илэрдэг учраас цагдаагийн байгууллага таслан зогсоох ёстой. Гэтэл маш их хохирол амссаных нь хойно ганц нэг хүнийг нь хорьдог систем рүү орчихоод байна.

Бас нэг зүйл нь Хадгаламж зээлийн хоршооны хэргийг сүлжээний маягийн болгож шийдэж байсан. ХЗХ сүлжээний луйврын дэргэд өөр төрлийн хэрэг байсан ч  таслан зогсоож эздийг нь шоронд явуулж байсан. Гэтэл одоогийн 50 гаруй тэрбум төгрөгийн хохирол бол дутахгүй их мөнгө. Ийм хэрэг удаа дараа гарч, их хэмжээний мөнгө цуглуултлаа өргөжөөд байхад зогсоож чадахгүй байгаа нь учир дутагдалтай.

Нэгдүгээрт, сүлжээний бизнес, луйврын талаар  иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хэрэгтэй. Түүнээс аль нэг  хуульд өөрчлөлт оруулаад ахиц гарахгүй. Хуулийн зохицуулалт, хүлээлгэх хариуцлага хангалттай бий. Нэгэнт завшсан мөнгийг буцаагаад гаргуулах боломжгүй учраас эрсдэлийг угаасаа иргэн л үүрнэ.  Бусад улс оронд 20-60 жилийн өмнө гарч байсан сүлжээний схем манай улсад хэрэгжиж байгаа нь иргэд болон хууль сахиулагчдын хувьд үнэхээр харамсалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин №172/5879

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
7656
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
67
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
253
253
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
253
253
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/11/17
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
253
253
2026/11/17
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
253
253
2026/11/17
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
253
253
2026/11/17
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
253
253
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
7656
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
67
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
0
65
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
0
62
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/17
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
0
58
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
0
63
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
0
61
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
0
61
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
65
2026/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос