en

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД АН, АМЬТАН АГНАСАН ЗУРАГ ТАВИХ ХОРИОТОЙ

2018-06-06 00:00:00
2191

Манай улсадхүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэг гэмт хэргүүд ихсэж байна. Тэдний энэ үйлдэл зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд хүртэл нөлөөлж байна. Тиймээс хүрээлэн байгааорчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч  П.Очбадрахтай ярилцлаа.

Иргэд, олон нийтийн байгалиа хамгаалах үйлсэд ямар оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг вэ?

Өнгөрсөн сарын 15-аас эхэлсэн “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний явцаас харахад иргэд, олон нийт хуулийн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд санамсаргүйгээр холбогдох, үйлдэх тохиолдолууд их байна. Энэ нь эргээд байгаль дэлхийгээ хүний гараар сүйтгэх, хууль зөрчиж хариуцлага хүлээх хүртэл үр дагаварыг авчирч байна. Тухайлбал:Улсын тусгай  хамгаалалттай газар, нутаг дэвсгэр хаанаас эхлээд хаана дуусч байгааг иргэд тэр болгон мэддэггүйгээсээ болоод тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, ан амьтан агнах явдал гардаг. Түүнчлэн зохих зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан, түүнийгээ бэлэн хүнсний бүтээгдэхүүн болгосон зургийг нийгмийн цахим сүлжээнд тавьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг. Тиймээс энэ талын мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор хүргэхийн тулд Цагдаагийн байгууллагаас хуулийн хариуцлагыг тодорхой, ойлгомжтой байдлаар харуулсан зурагт постеруудыг бэлдэн түгээж байна.

“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээнээс ямар үр дүнг харж байгаа вэ?

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт өсөхөд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, иргэний үүргээ биелүүлэх оролцоо бага, санаатай болон санамсаргүйгээр зөрчилд холбогдох зэрэг хүчин зүйлс ихээр нөлөөлдөг.

Тиймээс улсын хэмжээнд бүхий л оролцогч талуудыг хамруулсан “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Энэхүү аяныг ХЗДХЯ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, Байгаль, зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар /WCS/, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар /WWF/, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон ТББ-ууд хамтран зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд энэхүү аяныг зохион байгуулснаараа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх,таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэргийн хариуцлага зохицуулалтыг иргэдэд таниулах, аж ахуйн нэгжүүдэд мэдээ, мэдээлэл  өгөх зорилготой юм. Аяны хүрээнд иргэд олон нийтэд гэмт хэргийн улмаас учирч буй хор уршигийг таниулах, мэдүүлэх, цаашлаад хууль бус үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй байх тийм иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж, үр дүнд хүргэнэ хэмээн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилд олон нийтийн дэмжлэг туслалцаа хамгаас чухал байдаг юм.

Шинэчилсэн хуулиар агуулгад нь биш хэлбэрт нь ач холбогдол өгдөг болсон гэж сонссон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өсөх болсоныг Цагдаагийн байгууллагаас 2 төрлийн шалтгаан, нөхцөл байна гэж харж байна.

Нэгдүгээрт, шинээр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж нэмэгдсэн.  Жишээ нь хуучин хэрэгжиж байсан Эрүүгийн хуулиар хохирол шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй байсан учраас хохиролын хэмжээнд хүрэхгүй үндэслэлээр гэмт хэрэгт бүртгэгдэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай шийдвэрлэгдэж байсан бол шинэ хуулиар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор хохирол шаардахгүйгээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.

Хоёрдугаарт, шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын хэмжээнд хяналт шалгалтыг тодорхой үе шаттайгаар улсын хэмжээнд зохион явуулсны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлтийн тоо болоод гэмт хэргийн гаралт өссөн юм.

Тэгэхээр гэмт хэргийн гаралт, тоо өссөн гэдэг дээр иргэд эмзэглэх шаардлагагүй. Хэргийн илрүүлэлт өссөн учраас гэмт хэргийн гаралтын тоо өссөн дүнгээр харагдаж байгаа юм.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн шүүхийн шатны шийдвэрлэлт ямар байгаа вэ?

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг шүүхэд шийдэгдэж байгаа тоо өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа.  Яагаад гэвэл хууль нилээн сайн  зохицуулалттай, иргэн болоод аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага нь уян хатан болсоноор хэргийн шийвэрлэлт нилээд ахисан  болов уу гэж харж байна.

 

Тэгвэл элбэг тархацтай амьтныг хууль бусаар агнасан бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?

 

Эрүүгийн хуулинд нэн ховор, ховор төрлийн амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл элбэг тархацтай амьтан нь Эрүүгийн хуулинд орхигдсон. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар  зүйлд тусгайлан оруулж өгсөн.

 

Зөвшөөрөлгүй, хууль бусаар элбэг тархацтай амьтныг агнасан, хадгалсан, худалдсан худалдан авсан субъектуудыг тодорхой зааж өгсөн. Иргэн зөвшөөрөлгүй элбэг тархацтай  амьтныг агнасан тохиолдолд 150 мянган төгрөгөөр торгох,  хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага байгаа. Энэ гэмт хэргийг МХЕГ болон улсын байцаагчийн эрх хэмжээнд  шалгаж шийдвэрлүүлэхээр харъяалуулсан байдаг.

 

Аяны хүрээнд явуулж буй урьдчилан сэргийлэх ажлууд иргэдэд хэр хүрч байна вэ? Иргэдийн хандлага хэр байна?

 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талын ажлууд  тасарлтгүй  хийгдэж байна. Хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, Хууль бусаар ан агнах, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд тодорхой төрлийн хяналт шалгалтыг явуулж илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн дундаа Хүрэн баавгай агнасан гэмт хэрэг, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг, хууль бусаар ашигт малтмал олборлорлосон гэмт хэргийг илрүүлсэн. Эдгээр  хэргүүдийн шалгалтын үр дүнгийн талаар цагдаагийн байгууллага хэвлэл, мэдээллийн байгууллагын туслалцаатайгаар иргэдэд мэдээлэл өгсөн байгаа.  Иргэд аяны хүрээнд бидэнд мэдээлэл өгч нэгдэж байна. Эндээс харахад бидний ажил иргэдэд хүрч байна гэж харж байна.

 

Амьтдын үнэлгээг хаанаас хэрхэн тогтоодог вэ?

 

Экологи, эдийн засгийн үнэлгээ, агнах хураамжийн  төлбөр  гэсэн хоёр төрлийн үнэлгээ байна. Үүний нэг нь Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар тусгай төлбөртэй агнуулах агнуурын  жишиг үнэ, төлбөр хураажийн хэмжээг баталсан.

 

Жишээ нь  Хүрээн баавгайг олзборын жишиг үнийг 2сая 500 төгрөг, харин 1 сая 600 мянган төгрөг хураамж төлж агнах боломж бүрдэж байна. 

 

Нөгөөтэйгүүр ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ гэж тусдаа бий. Энэ үнэлгээнд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж хууль бусаар ан агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин  нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулж байгаа. 

 

Тус үнэлгээнд жишээлбэл Халиун буга эр нь 6 сая 600 мянга,  эм нь 7 сая 500 мянган төгрөг,  Хүдэрийн эр нь 3 сая, эм нь  3 сая 500 мянган төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Үржлийн амьтан учраас эм  хүйсийн амьтныг өндөр өртөгөөр үнэлсэн байдаг.

 

Саяхан гарсан бугын эвэрийг их хэмжээгээр бэлдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэж байсан?

 

Өнгөрсөн сарын 20-ны өдөр буюу ням гаригт олон нийтийн хэрэгслээр  бугын ясан эвэрийг автомашинаас их хэмжээгээр буулгаж байгаа бичлэг цацагдсан.  Энэ мэдээллийн  дагуу манай хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтэстэй хамтранСүхбаатар дүүргийн 11 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блэгтбагана” ХХК бугын ясан эвэрийг өөрийн агуулахад буулгаж байгаа хэргийг газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Одоогийн байдлаар шалгагдаж байна.

 

Ер нь бугын ясан эвэрийг БОАЖС-ын 2017 оны тушаалаар 03 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хуурайшилтын үеэр Халиунбугын ясан эвэрийг байгалиас түүхийг хориглосон. Энэ тушаалд зааснаар хориглосон хугацаанд бугын эвэрийг түүсэн үү, хориглох хугацаанаас өмнө түүсэн үү гэдгийг шалгаж байна.

 

Байгалиас унасан бугын ясан эвэрийг хуулийн  дагуу иргэн, аж ахуйн нэгж түүх, Монгол улсаас гадаад улсад экспортлох бүрэн эрхтэй. Экспортын тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгалиас унасан бугын ясан эвэрийг түүж бэлтгэхдээ   орон нутгийн Засаг даргатай  гэрээ байгуулан, тоо, хэмжээ, бэлтгэх газар нутаг аатусгайлан заалгадаг. Ингээд орон нутийн байгаль орчны улсын байцаагч хяналт тавьж, улсын байцаагчийн дүгнэлт, акт гардаг. Харин төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн ИТХ-аар тогтоодог.

 

Сүүлийн үгийг танд үлдээе.

 

“Байгалиа хамгаалъя” аяныг дэмжин оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлмээр байна. Энэхүү аяны хүрээнд Цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа нягт уялдаа холбоотой болж өндөр түвшинд очих болов уу гэж харж байна. Та бүхэнд маш их баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
167
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
143
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
253
253
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
253
253
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
253
253
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
253
253
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
253
253
2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2025/08/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
253
253
2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
253
253
2025/07/28
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
253
253
2025/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
253
253
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
167
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
143
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
97
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
83
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
90
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
123
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
88
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
132
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
0
166
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
0
2122
2025/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос