МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА Н.ГАРАВСҮРЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2018-05-09 00:00:00
2273
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэнд хүндэтгэл үзүүллээ.
Тус хэлтсийн даргаар 1981-1990 онд ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2018 оны 05 сарын 04-нд зохион байгуулав.
Үйл ажиллагааны үеэр Н.Гаравсүрэн алба хаагчдад сахилга ёс зүй, харилцааны ажлын ур чадврын талаар үнэтэй сургаал, зөвлөгөө өгч, өөрийн ажиллаж байсан цаг үе, тухайн үеийн цагдаагийн байгууллагын хөгжил, цагдаагийн алба хаагчийн ур чадварын тухай халуун яриа өрнүүлсэн юм.