en

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА А.ЭНХБАТ: СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ТӨРЛИЙН УРГАМЛЫГ ХИЛ ДАМНАН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

2018-03-20 00:00:00
3525

Эх сурвалж: www.newspress.mn

Сэтгүүлч Б.Төрбат

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Энхбаттай тус аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ? Гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байгаа вэ?

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сарын байдлаар 108 гэмт хэрэг бүртгэгдэж 8.5 хувиар, зөрчил 3350 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 22.6 хувьтай байна.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гээгдэл эд зүйл, алдуул мал завших, хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх, хөрөнгө завших төрлийн гэмт хэргүүд өсчээ.

Нийт хүлээн авч бүртгэсэн гомдол мэдээллийн 93.7 хувийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлээд байна.

 2017 онд нөхцөл байдал ямар байв?

 Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 729 гэмт хэрэг бүртгэгдэж 9.0 хувиар, зөрчил 23417 бүртгэгдэж 48.3 хувиар тус тус өсч, гэмт хэргийн илрүүлэлт 67.3 хувьтай гарсан.

Аймгийн бүс нутгаар олон улсын болон орон нутгийн чанартай автозам, төмөр зам дайран өнгөрдөг, аялал жуулчлал хөгжсөн, байгалийн баялаг ихтэйгээс хууль бусаар ашигт малтмал олборлох гэсэн зорилго бүхий, хаяг, бүртгэлгүй иргэд ихээр төвлөрсөн томоохон бүс нутаг гэдгээрээ онцлог юм.

Иймээс манай аймгийн хэмжээнд байгалийн баялгийг хууль бусаар олборлон ашиглах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд зонхилон үйлдэгддэг.

Сүүлийн үед иргэдийг залилах, тэр дундаа цахим төрлийн гэмт хэрэг, хууль бусаар хар тамхи, сэтгэцэт нөлөөт бодисын төрлийн ургамлыг бэлтгэх, хил орчмын гэмт хэрэг, зөрчлүүд ихсэх хандлагатай болж байна. Нэг үгээр хэлбэл шинэ төрлийн гэмт  хэргүүд өсөх хандлагатай байна.

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  ямар ажлууд зохион байгуулан ажиллаж, үр дүн хэр зэрэг байна вэ? Тэр дундаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ямар дорвитой ажил зохион байгуулж, хир зэрэг үр дүн гарсан бэ?

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлдэг нэгж бол сумдын Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга нар байдаг,  аймаг, сумдын иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга нар бараг 100 хувь шинэчлэгдсэн.

Иймд урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах нь бидний үүрэг.

 Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран шинээр томилогдсон салбар зөвлөлийн дарга, хэсгийн төлөөлөгч нарын сургалт, зөвлөгөөнийг өнгөрсөн онд зохион байгууллаа. Аймгийн ГХУСЗөвлөл ч ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл бидний ажилд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг, цаашид олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн онд салбар зөвлөлүүдээс хууль хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын уулзалт, “Мал хамгаалах нөхөрлөл”, “Хөршийн холбоо” иргэдийн нийтийн эргүүл, жижүүр зохион байгуулах, сургуулийн орчинд “School police” буюу эцэг, эхийн эргүүл ажиллуулах, “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” 3 сарын аян, “Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа - GREEN” аян, багуудын хамтарсан багийг байгуулах, тэдэнд чиглэгдсэн сургалт, Сүхбаатар сумын нийт өрхөөр зочилж санал асуулга авах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулсан.

Аймгийн ИТХ-аас 19.0 сая төгрөгний зардлыг шийдвэрлэн өгч шаардлагатай тоног төхөөрмжийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн Шаамар сумын ИТХ-аас мэдүүлгийн, таньж олуулах ажиллагааны, хүүхдийн болон сэтгэл зүйчийн өрөөний тохижилт үйлчилгээний зардлыг гарган тохижуулж, прокурорын зөвшөөрлөөр тус өрөөг ашиглалтад оруулаад байна.

Цагдаагийн газрын зүгээс 2018 онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллах талаар 17 төрлийн заалт бүхий саналыг хүргүүлж, энэ оны үйл ажиллагааных нь төлөвлөгөөнд тусгууллаа.

 Танай аймгийн хувьд камержуулалтын систем ямар түвшинд байгаа вэ?

Сэлэнгэ аймаг нь 108.0 мянган хүн амтай, засаг захиргааны хувьд Сүхбаатар, Мандал, Сайхан сум гэсэн томоохон суурин газруудтай.

Манай аймгийн хувьд ОХУ-тай хил залгаа оршдог, Сүхбаатар, Алтанбулаг хилийн боомтоор өнгөрсөн хугацаанд 716.5 мянган иргэн, 215.7 мянган тээврийн хэрэгсэл орж гарсан гэхээр тухайн бүс нутаг болон аймгийн төвд төдий хэмжээгээр хөдөлгөөн, ачаалал ихсэж, хяналт тавих хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа учир дэвшилтэт техник технологийг ашиглах, камержуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Орон нутгийн удирдлагын дэмжлэг туслалцаатайгаар аймгийн төвд 29, Мандал суманд хяналтын 32 камерыг 2015 оноос хойш үе шаттайгаар гол, гол газруудад байршуулан урьдчилан сэргийлэх ажилд ашиглаж байна. Энэ хугацаанд цөөнгүй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн зохих хариуцлагыг тухай бүрт нь тооцож ирсэн.

Аймгийн төв болон томоохон суурин газруудыг камерын хяналтанд бүрэн авч чадаагүй, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн камержуулах ажил 45 хувьтай байна. Хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг камержуулах ажлыг зохион байгуулах тал дээр анхааран  ажиллаж байна.

Алтанбулаг сум, аймгийн төвийн 5, 8 дугаар багуудийн нутгаар олон улсын автозам дайран өнгөрдөг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, сүүлийн жилүүдэд хүн ам ихээр төвлөрч байгаа, анхаарал татаж буй газрууд юм. Иймд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүрэн камержуулах, хяналтанд авах ажлыг зохион байгуулж, холбогдох газруудад саналаа хүргүүлсэн ба аймгийн Засаг дарга, ИТХ-аас томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Цагдаагийн ажил хүнд, цаг наргүй ч сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал. Хуулиар хүлээсэн үүргээ хүнд нөхцөлд биелүүлж байгаа алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал асуудлын нэг гэж би үздэг. Тиймээс Цагдаагийн газрын удирдлага, тасаг албадаас бага боловч тусламж, дэмжлэг үзүүлж, анхаарал тавьж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж ирсэн.

Цагдаагийн газраас өнгөрсөн онд алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ар гэрт нь тусламж үзүүлэх зорилгоор 19 алба хаагчдынхаа ар гэрээр нь зочилж, амьдрал ахуйтай нь танилцан 2.018.000 төгрөний тусламж дэмжлэгийг үзүүллээ.

Мөн тогтвор суурьшилтай ажиллаж буй алба хаагчдад байшин барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор холбогдох газарт санал тавьж хүргүүлсний үр дүнд 3 алба хаагчдад 300 ширхэг дүнз модыг олгуулж, гэр хороололд гар галлагаатай байшинд  амьдарч буй 10 алба хаагчдад хөнгөлттэй үнээр нүүрс олгох ажлыг зохион байгуулав.

Алба хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэгт жил бүр 1 удаа бүрэн хамруулж ирсэн. Алба хаагчид минь эрүүл байж, амьдрал ахуй, ажил үйлс нь өөдрөг байх болно.

Сум, орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийг ажлын байраар хангах асуудал учир дутагдалтай байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор алба хаагчдын гэр бүлийг жижиг дунд бизнес, зөгий үржүүлэх, ногоо тарих зэрэг туслах аж ахуй эрхлэх чиглэлээр сум орон нутгаас зохион явагдаж буй төсөл, хөтөлбөр, сургалтанд хамруулах ажлыг сумдын удирдлагуудтай хамтран зохион байгуулж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно.

Өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай алба хаагчдын судалгааг гарган зах зээлийн үнээс доогуур өртөгөөр орон сууцжуулах ажлыг судлан ажиллаж байна. Цаашид алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллана гэж бодож, санаачлан төлөвлөсөн ажлууд нэлээдгүй байгаа.

2018 онд ямар томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Хил орчмын хэрэг зөрчил, сэтгэцэт нөлөөт бодисын төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хил дамнан худалдаалах, цахим төрлийн гэмт хэрэг гэх мэт шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Гааль, Хил, Хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтран ажиллахад голлон анхаарч ажиллана.

Камержуулах талд онцгой анхаарч аймгийн Засаг дарга, ИТХ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийг орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шат дараалан камержуулж, “Аюулгүй бүс” болгох ажлыг зохион байгуулна.

Байгалийн баялгийг зүй бусаар ашиглаж байгаа байдал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулах, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тасралтгүй зохион явуулахаар төлөвлөж байна.

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна?

Цагдаагийн газраас Орхон, Орхонтуул, Мандал сумдад “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, малчдын бүлэг холбоог байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газартай хамтран Хонгор суманд сумдын хэсгийн төлөөлөгч нарын цугларалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулах, аймаг, сум дамжин гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон ажлуудыг зохион байгуулсан.

Аймгийн нийт нутгийн хувьд тариалангийн бүс нутаг, мал аж ахуй цөөн хэдий ч аймгийн баруун 5 сум, Мандал сумдын нутаг дэвсгэрт мал хулгайлах гэмт хэргийн 90 орчим хувь нь үйлдэгддэг, мал, мал аж ахуй эрхэлдэг иргэд ч ихээр суурьшсан байдаг.

Мал, мах, түүхий эд борлуулах урсгал хөрш зэргэлдээ орших Дархан-Уул, Төв, Орхон аймгийн төв рүү ямар нэгэн хяналт шалгалтгүй, гарал үүслийн гэрчилгээгүй худалдан борлуулагдах асуудал түгээмэл байдаг. Иймд хөрш зэргэлдээх аймгуудын Цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хууль бус үйлдлийг таслан зогсоох, худалдан борлуултын үйл ажиллагаанд хяналт тавих ажлуудыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

Мөн малчид зүсмийн бүртгэл хөтлүүлэх, гарал үүслийн гэрчилгээг хуульд заасны дагуу хэрэгжүүлэн ашиглах нь ихээхэн ач тустай зүйл. Нэг хотноос мал худалдлаа гэхэд зүсмийн бүртгэлээсээ хасч, нөгөө газраа зүсмийн бүртгэлд тэмдэглэгдэж байх, гарал үүслийн гэрчилгээг толгой шийрийнх нь хамт нүд үзэж Багийн засаг даргаас олгон цагдаагийн хяналтаар орж байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болно.

  Танай аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээхэн үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Аймгийн хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, байгалийн баялгийг хууль бусаар ашиглах төрлийн хэрэг, зөрчлүүд зонхилон гардаг, сүүлийн 2 жилийн байдлаар тодорхой хувиар өссөн. Гэмт хэрэг өссөн нэг шалтгаан нь мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалт, постыг тогтмол зохион байгуулж, зөрчил нэг бүрийг бүртгэлд оруулан шалгасан явдал юм.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлсэн нийт хэргүүдийг 100 хувь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, зохих шийтгэлийг ногдуулсан.

Монгол Улсын их хурлаас батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Эрүүгийн хуулинд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ялангуяа ашигт малтмал олборлох, ашиглах төрлийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, шалган шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажлын хүрээнд зайлшгүй байгаль экологийн учирсан хохирлын үнэлгээг гаргуулах шаардлагатай болдог.

Гэвч  байгаль орчны хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандахаар өндөр хэмжээний буюу 5-10 сая төгрөгний урьдчилгаа төлбөрийг нэхэмжилдэг, төлбөр төлсөн тохиолдолд хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийх болдог, энэ нь хэргийг эцэслэн шалгаж шийдвэрлэхэд ихээхэн цаг хугацаа алдаж, хэргийн бодит байдал алдагдах, удааширч цаашлаад цагдаа хэргийг шалгахгүй удлаа, тохиролцлоо гэх хэл ам дагуулдаг.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/388 дугаар захирамж, 2017 оны 01 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн онд хамтарсан шалгалтуудыг тогтмол зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэрийн нөхцөл байдалтай уялдуулан Жавхлант сумын нутаг Шарын голын гүүрний орчимд 6 сар, Ерөө сумын нутаг Ялбаг, Могойн даваа гэх газруудад 5 сарын хугацаатай 3 газарт байнгын постыг дээрх байгууллагуудаас нэг нэг алба хаагчийг томилон ажиллуулсан нь зохих үр дүнгээ өгч нилээдгүй хэрэг, зөрчлийг илрүүлэн шалгасан, цаашид ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
280
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
215
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
280
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
215
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
403
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
578
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
430
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
240
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
236
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
224
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
232
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
242
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос