en

Б.БАТ-ОРГИЛ: НҮБ-ЫН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ, ДАРГА НАР МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭР ХАМГААЛУУЛАХЫГ ХҮСДЭГ

2018-03-20 00:00:00
1456

Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нар Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. Цэргийн баярын өдрийг тохиолдуулан НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргилыг зочны хоймортоо урьж, ярилцлаа.

-Та цагдаагийн байгууллагад хэчнээн жил ажиллаж байна вэ. Яагаад цагдаа мэргэжлийг сонгосон юм бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эргүүлийн цагдаагаас эхлээд хорооны цагдаа, жижүүрийн цагдаа, хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгэчээр ажиллаж байлаа.  

Хүүхэд байхад цагдаагийн дүрэмт хувцасыг харахаар маш сайхан санагддаг байсан. Энэ бодол нь цагдаа болоход нөлөөлсөн байх.

-Эргүүлийн цагдаагаас ажлаа эхэлж байжээ. Эргүүлийн цагдаа бол нийгмийн бүхий сайн муу олон үйл явдалтай нүүр тулдаг.  Тэгэхээр тухайн үед ажиллах явцад тохиолдож байсан мартагдаггүй сэтгэлд үлдсэн үйл явдлаасаа хуваалцахгүй юу?

-Шөнийн эргүүл хийж байхад ихэвчлэн гудамжинд тасартлаа архи уусан хүмүүс тааралддаг. Намайг эргүүлийн цагдаагаар ажиллаж эхлэх үед эргүүлийн цагдаад машин байхгүй байсан учраас согтуу хүмүүсийг хаана ч байсан үүрээд хэсэг дээр аваачиж өгдөг байсан. Нэг шөнө эргүүл хийж явахад ахимаг настай хүн хөлдөх шахсан байдалтай таарч, түүнийг хамт явсан цагдаатайгаа нэлээн хол үүрч, дулаан газар аваачиж байсан. Тэр хүн маргааш нь эхнэр хүүхэдтэйгээ ирээд “амь аварсанд баярлалаа” гэж хэлж байсан. 

-Та цагдаагийн албанд 13 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн. Энэ хугацаанд мэргэжлийнхээ олон сайн сайхан зүйлийг мэдэрч байсан байх. Тэгэхээр таны хувьд хэзээ ямар үед мэргэжлээрээ бахархаж байсан бэ?

-Мэргэжлээрээ бахархаж байсан зүйл маш олон. Үүн дотроос хамгийн их баярлаж бахархсан нь 2016 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон явдал байсан. Эх орноо төлөөлж 80 гаруй орны 1600 цагдаа нартай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад мэргэжлээрээ маш их бахархаж байсан.

-Энхийг сахиулах ажиллагаанд 80 гаруй орны цагдаа нартай ажиллахад ямар байсан бэ. Ер нь монгол цагдаа бусад орны цагдаа нараас юугаараа ялгарч байх юм?

-Манай зэвсэгт хүчний офицерууд энхийг сахих ажиллагаанд оролцож эхлээд 16 жил болж байна. Харин НҮБ Монголыг зэвсэгт хүчнээр нь дүгнэдэг, үнэлдэг болсон байна. Суданд байгаа зэвсэгт хүчний хамгийн дэг журамтай хамгийн сахилга баттай, найдвартай зэвсэгт хүчин нь Монголын зэвсэгт хүчин байдаг юм байна. Монгол Улсын зэвсэгт хүчний хамгаалалт дор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын элч төлөөлөгч нар байхыг хүсдэг. 

Монголын цагдаа өгсөн үүргийг цаг тухайд нь  түргэн шуурхай гүйцэтгэж, ажиллах орчиндоо хурдан дассан зохицож, мэргэжлийн өндөр төвшинд ажиллаж байснаараа ялгарсан.

-Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Өмнөд Судан  60 орчим омог аймгаас бүрддэг. Хамгийн том хоёр омогт төрийн эрх барихын төлөөх тэмцэл нь хямралын гол шалтгаан нь юм. Суданы мужуудаас цагдаагийн мэдээ авахад малын хулгай, омог хоорондын мөргөлдөөн зэрэг янз бүрийн хэрэг гардаг. Тогтсон хууль дүрэм журам гэж байхгүй. Нийслэлд нь хууль дүрэм яригддаг ч хөдөө хээр газруудад бараг буутай нь хууль дүрмээ тогтоодог гэж хэлж болно.

-Та энхийг сахиулах ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэж оролцсон бэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа очиж байгаа учраас сахилга баттай, улсынхаа нэр төрийг өндөр өргөх хариуцлагыг үүрсэн. Бид хоёр дотоодын дүрвэгсдийг хамгаалах хуаранд долоон сар ажилласан. Үлдсэн хугацаанд албан тушаал ахих олон шат дамжлагатай шалгалтуудад тэнцэж, миний бие ажиллагааны мэдээ тайлан, статистик тоо баримт, албаны нэгдсэн мэдээг гаргадаг албан тушаал дээр ажилласан.

-Олон улсын мэргэжил нэгт хүмүүстэйгээ ажиллахад ямар байсан бэ. Сурч мэдэж, хэрэгжүүлэхийг хүссэн зүйл олон байгаа байх?

-80 гаруй орны 1600 цагдаатай ажиллахад маш сайхан.   Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаа нар хоёр хэсэгт хуваагддаг. Цагдаагийн зөвлөх, буюу бие даан шийдвэр гаргах эрх бүхий ажилчид, нөгөө нь зэвсэглэсэн цагдаа буюу хамгаалах үүрэг гүйцэтгэдэг цагдаа юм. Олон орны цагдаа нар ажлаа маш олон арга барилаар хийдэг. Тэднээс маш их зүйлийг сурсан.

Тухайлбал, НҮБ-ын байгууллага нь ямар нэг хүчирхийлэлгүй, хүний эрхийг хамгийн өндөрт тавьдаг. НҮБ-д энхийг сахиулахад гурван зүйлийг чухалчилдаг. Үүнд, мэргэжлийн ур чадвар, олон орны соёл уламжлалыг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалахыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Үүнтэй холбоотойгоор тэнд ажиллаж буй энхийг сахиулагчид эвтэй найртай, бие биенээ хүндэтгэн харилцдаг. Хэн нэгэн чанга дуугаар зандрах нь байтугай муухай харах ч соёл байдаггүй юм билээ. Тиймээс Монголын цагдаа ч гэсэн  бие биенээ хүндлэн найрсаг харилцаатай байж, иргэдийн эрхийг хамгаалахад гол анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. 

-Энхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг маш эрсдэлтэй. Тэгэхээр таны хувьд энхийг сахиулах ажиллагаанд явах шийдвэрийг гаргасан юм бэ?

-Ажиллагаанд явахаас жилийн өмнө цагдаагийн байгууллагад энхийг сахиулах ажиллагааны талаар танилцуулж байсан. Тухайн үед ажиллагаанд оролцох хүсэлт авч байхад Б.Эрдэнэдалай бид хоёр “ажиллагаанд оролцохгүй” гэж хэлээд гарч байсан. Тэгсэн жилийн дараа тушаал гарч, НҮБ-ын шалгагч ажилтан ирж, англи хэлтэй алба хаагч нарыг цуглуулж, ажиллагаанд тэнцэх эсэхийг шалгаж, сургалт хийсэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцохгүй гээд гарч байсан ч Суданд ажиллаад ирсэний дараа энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь бидний хувьд төдийгүй цагдаагийн байгууллагын хувьд нэр төрийн хэрэг гэдгийг ойлгосон.  

-Цаашид монголын цагдаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсноор ямар үр дүнд хүрч болох вэ?

-Ер нь ажиллагаанд олон цагдаа оролцоод эхэлбэл Монголын цагдаагаас зэвсэглэсэн цагдаагийн бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж гарна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоо өргөжсөнөөр маш олон төрлийн ач холбогдолтой юм. Тухайлбал монголын цагдаагаас энхийн төлөө оруулж буй хувь нэмэр ихэсч, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, ажлын туршлага нэмэгдэж, гадаад хамтын ажиллагаа хөгжих төдийгүй алба хаагчдын нийгмийн асуудал мөн шийдвэрлэгдэх боломжтой болох юм.

-Та ажиллагааны үеэр албаны мэдээ гаргадаг байсан гэсэн. Тэгэхээр англи хэлний өндөр мэдлэг шаардана. Тэгэхээр та англи хэлийг яаж сурсан юм бэ. Таны бодлоор англи хэлийг ямар аргаар сурах нь үр дүнтэй вэ?

-Би арван жилээ 50-р сургуулийн орос, герман хэлний ангийг төгссөн. Мөн ХИС-ийн Олон улсын харилцааны сургууль болсон цагдаагийн академийн дэргэдэх гадаад хэлний сургалтын төвд сурч, англи хэлний суурь мэдлэгийг олж авсан. Англи хэлээ үгээр биш өгүүлбэрээр цээжлэх, дүрэм битгий давт, нүдээрээ биш, чихээрээ сур, зөвхөн англи материал ашигла, сонсоод давтах бус сонсоод хариулж сурах хэрэгтэй.

-Монгол цэргийн баярыг эд өдрийг бид хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэж боддог вэ?

-1921 оны энэ өдөр хиагтыг чөлөөлсөнөөр цэргийн баярыг тэмдэглэх болсон. Цэргийн баяр бол цэргийн баяр л байх ёстой гэж боддог. Гэхдээ гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн баяр гээд 18-нд нь эрчүүд баярлаж байгааг  үгүйсгэхэд хэцүү л дээ.

-Монгол эр хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-“Эрүүл согтуудаа адилхан зантай хүнийг эр хүн гэнэ” гэж Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг. Үүнтэй санал нийлдэг. Эр хүн гэдэг ар гэрээ аваад явах чадвартай, өөрийгөө бүрэн хянах чадвартай байх ёстой байх. Ер нь уул шиг бат сууж, ус шиг мөнх урс гэдэг үгнээс харвал эр хүн ноён нуруутай байх хэрэгтэй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN САЙТ, СЭТГҮҮЛЧ С.ҮЖИН

ШИНЭ МЭДЭЭ
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
12
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
17
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
12
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
17
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
2
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
6
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
64
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
154
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
140
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
131
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
124
2026/09/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос