en

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Р.ОДБАЯР: САР ШИНЭ ГЭЛТГҮЙ БУСАД БАЯРААР Ч ГЭСЭН ГЭРТЭЭ БАЯРЛАСАН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ ДЭЭ

2018-02-08 00:00:00
2991

  Эх сурвалж: www.eagle.mn

“Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Төрийнхөн баяраар иргэдэд амралтгүй “үйлчилнэ” гэсэн гарчиг бидэнд хэдийнэ дасал болжээ. Ард олон, үндэсний аюулгүй байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж гэмт хэрэг, осол аваараас иргэдийг хамгаалан, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг “дайчид” бол яах аргагүй цагдаагийн алба хаагчид.

Тэдний нэг автозам хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө амьдралынхаа 20 жилийг зориулсан Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаяр юм. Сар шинийн баяр дөхөж замын хөдөлгөөний ачаалал их, зав багатай байхад нь түүнтэй хэдэн хором яриа өрнүүллээ.

Түүнтэй уулзахаар очиход “Ах нь сар шинийн баяртай холбоотойгоор гарсан журмын талаар яръя, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчих талаар зөвлөгөө өгөх үү” гэсээр угтлаа. Цаг үеийн асуудлаар биш өөрийнх нь сэтгэл зүрхээ зориулан ажилладаг алба, амьдралынх талаар ярилцах хүсэлтэй байгаа хэлэхэд дуртайяа хүлээн авсан юм.

Үе залгамжлан замын цагдаагийн алба хашиж буй Р.Одбаяр анх 1997 онд багын найз Д.Энхбаярын хамтаар гал сөнөөгчийн ажлаа замын цагдаагаар сольж Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст туслах ажилтнаар орж байжээ.

-Цагдаа тэр тусмаа замын цагдаа болсон түүхээсээ хуваалцаач?

-Би 1997 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Цагдаа болсон түүх маань их сонин. Би тухайн үед Онцгой байдлын газарт гал сөнөөгч байсан юм. Нэг өдөр багийн найз маань замын цагдаагийн газарт ажиллах гэж буйгаа хэлээд хамтдаа ажиллахыг санал болгосон. Манай ээж цагдаа хүн байсан болохоор надад энэ ажил их дотно санагдаж би ч зөвшөөрсөн. Ингээд 19 настайдаа найз Д.Энхбаярын хамт туслах ажилтнаар хоёр сар орчим ажиллаад 45 хоногийн курст суралцаж одоо ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст хуваарилагдан ирж байсан.

-20 жил гэдэг багагүй хугацаа. Энэ олон жил ажилдаа үнэнчээр зүтгэх шалтгаан юу байв?

-Түрүүн хэлсэнчлэн би удам дамжсан цагдаа. Миний ээж Замын цагдаагийн хэлтэст насаараа мөрдөн байцаагч хийгээд Төмөр замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан цагдаагийн хошууч Н.Ханд гэж хүн бий. Энэ маань надад их нөлөөлсөн. Замын цагдаа сайхан мэргэжил. Хэдий халуунд халж хүйтэнд хөрж ажилладаг ч албаараа маш их бахархдаг.  

-Таныг анх ажилд орж байх үеийн замын нөхцөл байдал одоогийнхтой харьцуулахад ямар байв?

-1997 онд анх ажилд орж байхад Улаанбаатар хот нийт 110 мянга гаруй автомашинтай хөдөлгөөний ачаалал багатай байлаа. Гэтэл одоо Монгол Улсад байгаа 700 мянга гаруй машины 500 мянга гаруй нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, иргэдэд үйлчлэх Зөрчлийн тухай хууль батлагдсан нь сайшаалтай зүйл болсон. Өмнө нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолоочыг захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэдэг байсан. Үүрэх хариуцлага, торгуулийн хэмжээ тодорхойгүй, хэлбэлзэлтэй байдаг байснаас зөрчил гаргасан жолооч нар таньдаг хүнээрээ яриулаад ч юм уу, аль болох бага хариуцлага хүлээх гэж оролддог байсан. Зөрчлийн хууль батлагдсанаар арга хэмжээ авч байгаа алба хаагчид ч гэсэн амар болсон.

-Танилын нүүр халуун гэдэг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн танилууд, найзууд хариуцлагаа хөнгөвчлүүлэхээр хэр их ханддаг байв. Тэр бүрийг шийдэх хэцүү байх.

-Захиргааны зөрчил гэж үздэг байхад “Жолоодох эрхийг маань жилийн хугацаатай хасах гээд байна зургаан сар болгоод өгөөч” гэх мэтчлэн гуйлга их байдаг байсан. Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэмээр байдаг гэтэл үнэхээр дотнын хүн гуйхад их хэцүү байдаг байсан. Тэр бүрийг хуулийн дагуу шийдээд явуулдаг байсан. Түүнээс болоод зарим хүмүүс надад гоморхох тохиолдолд ч гарч байсан. Одоогийн мөрдөж буй хуулийн дагуу үүрэх хариуцлага нь тодорхой учир таних танихгүй хүн гуйж ирэхгүй амар байна.

-Цагдаагийн алба өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах нэгэн байхад. Энэ албаны нэг хүндийг унагаах, иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх нэгэн ч байх юм.

-Хувь хүний хүмүүжил, харьцаа, хандлагаас л шалтгаална даа. Энгийн үед биш юмаа гэхэд албаны хувцас өмсөж мөрдөс зүүсэн үедээ өссөн орчныхоо сурсан зангаа орхичхож байх хэрэгтэй. Иргэдтэй хуулийнхаа дагуу, зөв боловсон харьцаад, зарим тохиолдолд хэлсэн бухимдал төрүүлэхээр үг, үйлдлийг нь тэвчээд өнгөрөөдөг байгаасай гэж боддог. Хуулийн дагуу ярьж байхад иргэд цагдааг эсэргүүцэж маргах тохиолдол ер нь байхгүй дээ.

-Баяраа тэмдэглэж яваа иргэдийг хараад өөрөө баярласан мэт болдог-

-Цагдаагийн албанд зүтгэсэн 20 жилийн хэдэд нь шинийн нэгний өдөр гэртээ золголтоо хийгээд баярлаж байв?

-Энэ хугацаанд сар шинийн баяр гэлтгүй бусад баяраар гэртээ байгаад баярласан тохиолдол байхгүй шүү. Ноднин жилийн ээлжийн амралтын хугацаа сар шинийн баярын үеэр таарсан юм. Гэсэн хэдий ч Шинийн 1, 2-ны өдрүүдэд дуудагдаж ажилласан.

-Баярын үеэр замын цагдаагийн ажилтнууд зам дээр албан үүргээ гүйцэтгээд зогсож байдаг. Ажлын онцлогоосоо хамаараад баярын талаарх төсөөлөл өөрчлөгдсөн байдаг байх?

-Баяраа тэмдэглэхээр гэр рүүгээ яарсан хүмүүсийг аль болох эрт гэртээ хариасай гэж бодоод замын хөдөлгөөний зохицуулалтаа хийнэ. Иргэд баярын мэнд хүргэхэд, баяраа тэмдэглээд явж байхыг нь хараад өөрөө баярлаж урам авдаг.

Ухаан орсноосоо хойш нөхөрлөсөн найзтайгаа нэг албанд зүтгээд албан үүргээ гүйцэтгэж яваад зам дээр өөрийнхөө гар дээр найзыгаа алдаж байсан маань хамгийн хэцүү дурсамж.

-20 жил автозам дээр тээврийн хэрэгсэл зохицуулж ажиллахад олон зүйл тохиолдож байсан байх. Албан үүргээ гүйцэтгэж байгаад хамгийн их баярлаж байсан үеэсээ хуваалцаач.

-Тэгэлгүй яахав. Хэдий тээврийн хэрэгслийн зорчих хэсэг мэт боловч зам дээр олон үйл явдал болно. Нэг залуу эхнэр нь төрөх гээд дугаар нь гардаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцож байхтай таарч машиныг нь авч үлдээд өөрийнхөө машиныг өгөөд явуулсан. Тэр гэр бүл хүүтэй болсон. Машинаа өгч явуулсанд үнэхээр их баярлаж байсан.  

Баярлууштай олон зүйл сэтгэлд үлдсэний хажуугаар хэзээ ч мартахааргүй харамсалтай явдал болсон нь хамгийн сайн найзыгаа зам дээр, өөрийнхөө гар дээр нүд анихыг харсан явдал. Бид хоёр нэг байр, нэг орц бүр нэг давхарт амьдарч ухаан орсон цагаасаа нөхөрлөж нэг албанд зүтгэж явсан юм. Гэтэл нэг өдөр албан үүргээ гүйцэтгэж явахад нь хууч өвчин нь сэдэрч эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхисон. Үнэхээр харамсалтай.

-Төрийн мэдлээс эхнэрийнхээ мэдэлд очих нь-

Хүн төр хоёртоо үйлчилж ажилласаар нэгэн мэдэхэд 20 жил болжээ хэмээн инээвхийлж байсан тэрээр энэ жил гавьяаныхаа амралтад гарна. Төрийн сайн албан хаагч тэрээр таван хүүхдийн аав, эхнэрийнхээ халамжит хань. Магадгүй уншигч та санаж байгаа бол одоогоос арван жилийн  өмнө Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад”, “Цэцгэн эрхи” шүлгийг хүмүүсийн сэтгэлд хоногштол эвлэгхэн уншиж олны хайрыг татаж байсан О.Ананд хүү Р.Одбаярын ууган хүү аж.

-Таны ажлыг гэр бүлийн хүн чинь хэр ойлгож дэмждэг вэ. Ажлынхаа хажуугаар гэр бүлдээ анхаарал, халамж, цаг зав хэр гаргаж байна?

-Ар гэрийнхэн ажлыг маань ойлгож дэмждэг. Цагдаагийн байгууллагын ажилтнууд ерөнхийдөө зав муутай, ар гэртээ, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал тавьж эцэг хүнийхээ үүргийг биелүүлж тэр бүр чаддаггүй. Хүүхдүүдийн урлаг соёлын оролцооноос эхлээд сургууль, цэцэрлэг цаашлаад гэр бүлийн бүхий л асуудлыг гэргий С.Мөнхтуул маань л зохицуулдаг.

Анх цагдаагийн алба хаагч болоход эхнэртэйгээ, том хүүтэйгээ амьдардаг байлаа. Тухайн үед гэрийн бараа харсангүй гэх хандлага их байдаг байсан. Цагдаагийн орон тоо цөөн, том гэмт хэргүүд их гардаг, тэр болгонд дуудагдаж ажилладаг байлаа. Одоо бол хамгийн сайн ойлгоно дэмжинэ. Хууль сахиулах албыг байнга хашихгүй, нэг л өдөр төрийн албаа хүлээлгэж өгөөд энгийн ард болно шүү дээ.

-Цэрэг, цагдаагийн байгууллагуудын алба хаагчид эрт тэтгэвэртээ гардаг байх шүү. Таны хувьд энэ салбарт багагүй хугацаанд ажиллажээ.

-Миний тэтгэвэрт гарах хугацаа энэ жил болж байна. Төрд зүтгээд болчихлоо. Одоо эхнэрийнхээ мэдэлд очно доо. Гэр бүлдээ зарцуулж чадаагүй хугацаагаа нөхнө.

-Удам дамжсан цагдаа гэсэн. Хүүхдүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлөөсэй гэж хүсдэг үү?

 -Би гурван охин, хоёр хүүтэй. Том хүүг маань О.Ананд гэдэг багадаа шүлэг уншдаг байсан. Одоо эдийн засагч мэргэжилтэйн дээр дэлгэцийн бүтээлд оролцон тоглодог. Дараагийнх нь О.Намуун. МУБИС-д багш мэргэжлээр суралцдаг. Дунд охин О.Сарнай маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Бага хүүхдүүд маань таван настай хоёр ихэр, хүү, охин хоёр бий. Бага хүүгээ л цагдаа болох байх гэж найддаг. 

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
113
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
83
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
113
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
83
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
78
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
87
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
71
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
83
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
80
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
230
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
189
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
209
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос