en

Л.АРИУНБАТ: ГАДААДЫН ИРГЭНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ГЭЖ БАЙСНЫГ ЗОГСООСОН

2018-02-07 00:00:00
2006

2016 онд Дорнод аймгийн Халх гол суманд “Зөв боломж” компанийн зарим ажилтан үл мэдэгдэх шингэн ууж, дөрвөн хүн нас барсан харамсалтай тохиолдол гарч байсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард тус аймгийн 10 иргэн техникийн зориулалттай шингэн ууж хордсон тохиолдол гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбаттай ярилцлаа.

-Дорнод аймгийн хэмжээнд эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ. Гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Аймгийн хэмжээнд 2017 онд 582 гэмт хэрэг, 14425 зөрчил бүртгэгдсэн. Үүнийг урд онтой харьцуулбал гэмт хэрэг 20.7 хувиар өсөж, захиргааны зөрчил 24.2 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 193 буюу 33.1 хувийг иргэдийн өмчийн буюу хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаагаас 69.9 хувь нь иргэдийн өмчийн хулгай, 30.1 хувийг малын хулгайн хэрэг эзэлж байгаа юм. Энэ хоёр төрлийн хэрэг л гэхэд нийт үйлдэгдэж буй хэргийн 70 орчим хувийг эзэлж байна. Энэ төрлийн хэрэг нь хэд хэдэн шалтгаантай. Иргэд ажил орлогогүй, амьжиргааны төвшин доогуур амьдрах, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэргийг үйлдэж байна. Малчид, иргэд өөрийн өмч хөрөнгө болсон мал сүргийг хариулга маллагаагүй олон хоног, өдрөөр орхиж байгаа нь гэмт хэрэгт өртөх шалтгаан болдог. Мөн урьд өмнө нь энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдэж байгаад цагдаагийн байгууллага анхааран ажиллаж байна.

-Танай аймгийн нэг онцлог бол хоёр улстай хил залгаа оршдог. Хилийн бүсэд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байдаг вэ?

-Дорнод аймаг хойд талаараа ОХУ, зүүн, зүүн өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг, Ази номхон далайн орнуудад хамгийн ойр дэд бүтэц, зам тээврийн хувьд харьцангуй хөгжил сайтай. Байнгын ажиллагаатай таван боомт улирлын чанартай нэг боомттой. Хил залгаа БНХАУ, ОХУ руу Монгол Улсын иргэд урин дулааны улиралд ихээр зорчих, мөн гадаадын иргэд Монгол Улсад аялж зугаалах, жуулчлах явдал ихсэж байна.

Манай цагдаагийн газарт 2017 онд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн болон бусад эд зүйл нэвтрүүлсэн долоон гэмт хэрэг бүртгэгдсэн. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэд ажил хөдөлмөр, бизнес эрхлэх нь нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гадаадын иргэд гэмт хэрэгт өртөх, холбогдох явдал гарч буйд анхаарч төрийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хил орчмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, шинэ төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж ЦЕГ-ын удирдлагуудад орон нутгийн нөхцөл байдлыг онцлогийг танилцуулж, хил хариуцсан эдийн засгийн мөрдөгчийн орон тоог нэмсэн.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байдаг вэ. Цаашид урьдчилан сэргийлэх талаас ямар ажил зохион байгуулах вэ?

-Аймгийн хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт төдийлөн бүртгэгддэггүй байсан. Харин 2016 онд зургаан холбогдогчтой нэг хэрэг бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. 2017 оны нэгдүгээр улиралд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох “Мансуурал-2017” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулснаар 11 холбогдогчтой гурван эрүүгийн хэргийг илрүүлэн шалгасан. Эдгээр гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед 20-27 насны залуус мансууруулах төрлийн канабис гэх бодисыг хэрэглэж мансуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулсан, мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан, хадгалсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулиуд, өсвөр үеийнхэн олноор цуглардаг дугуйлан, бусад байгууллагаар тандалд судалгаа явуулж хор хөнөөлийн талаар ухуулга яриа хийж байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, ургамал ургадаг газарт жил бүр төлөвлөгөөний дагуу устгал хийж, хилийн боомттой газруудад хил хариуцсан эдийн засгийн төлөөлөгч нарын орон тоог нэмэн, хил дамнасан хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эмийн бүтээгдэхүүний эргэлттэй тэмцэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Миний хувьд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэд залуучуудын оюун ухаан, сэтгэхүйд чиглэсэн, тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сонирхон дурлах бус жигших хэмжээний ажлыг хийх хэрэгтэй гэж боддог. Үүнд цагдаагийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн чухал нөлөөтэй.

-Гурванзагал сумын иргэд техникийн зориулалттай спирт ууж хордсон хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байгаа вэ?

-Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутад Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын харьяат нэр бүхий иргэд гарал үүсэл нь тодорхойгүй бодис хэрэглэсний улмаас Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэн ирж, нэг иргэн нас барсан талаар мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилласан. Холбогдох шинжилгээг хийлгэхээр эд мөрийн баримтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид хүргүүлсэн. Тухайн бодисыг хэрэглэсэн нэг иргэний хордлого тайлагдсан хэдий ч одоог хүртэл аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин бусад иргэн эмнэлгийн түргэн тусламж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр хэвийн байдалтай болсон. Цаашид тухайн бодис нь химийн хорт болон аюултай бодисын төрөлд хамаардаг эсэх, нийтэд худалдаалахыг зөвшөөрсөн эсэхийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн газраас иргэдэд гарал үүсэл нь тодорхойгүй бодис хэрэглэхгүй байх чиглэлээр ухуулга сурталчилгаа хийж, химийн хорт болон аюултай бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг улирал тутамд хийж, зааварчилга хүргүүлэн биелэлтийг нь тооцох ажлыг тогтмол хийдэг.

-Мөн танай аймагт өнгөрөгч оны 11 дүгээр сард гадаад улсын хоёр иргэний амь насыг хохироосон ноцтой хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн. Энэ хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны арванхоёрдугаар сард гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагчийг нь барьцаалсан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг барьсан. Тэднийг эрэн сурвалжилж, дахин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсныг нь таслан зогсоож, богино хугацаанд олж барьсан. Гэмт этгээдүүдийг цагдан хорьсон, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гараагүй байхад хэргийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй байдлаар мэдээлэх боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn Сэтгүүлч С.Энх-Үжин

ШИНЭ МЭДЭЭ
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
23
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
19
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
23
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
19
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
17
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
23
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
25
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
25
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
18
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
19
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
65
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос