en

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ОЮУТБОЛД: АЛБА ХААГЧДЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ, АРД ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН АЖЛУУД ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

2017-12-28 00:00:00
3632

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин Сэтгүүлч Г.ЦОЛМОН

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Танай аймагт визийн зөвшөөрөлгүй хятад ажилчид авчирсан, голоос шууд усаа татдаг, эрэгт тулгаж олборлолт хийж байна гэх мэт олон зөрчил гаргасан компанийг Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд хамгаалдаг гэж нутгийнхан хэлдэг. Энэ үнэн үү гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
-Юуны өмнө энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлье. Яагаад гэхээр Баянхонгор аймагт уул уурхай, зам, барилга барих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажил­лахаар ирсэн гадаадын иргэдийн аюулгүй байд­лыг хангах нь цагдаагийн байгууллагын хуу­лиар хүлээсэн үүрэг байдаг. Тийм ч учраас бид Баянхонгор аймагт түр оршин суухаар ир­сэн иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлж ажил­лаж байгаа. Засаг дарга ч хуульд заа­сан эрх хэмжээний хүрээнд аймгийн нутаг дэвс­гэрт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэ­дийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хо­хи­рохоос урьд­чилан сэргийлэхэд онцгой ан­хааран ажил­лах чиглэл өгч байсныг та бүхэн мэ­дээллийн хэрэгслээс харсан байх.
Гадаадын иргэд визтэй, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, эсэхийг орон нутаг дахь Га­даа­дын иргэд, харьяатын газрын ажилтан хянадаг. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллийн дагуу манай байгууллагаас гадаа­дын иргэд ажиллуулж байгаа уул уур­хайн компаниудад шалгалт хийхэд “Ти энд Ти Юникс” компанид энэ оны тавдугаар са­рын 1-нээс аравдугаар сарын 8 хүртэлх хуга­цаанд визийн зөрчилгүй, хөдөлмөр эрхлэх зөв­шөө­рөлтэй БНХАУ-ын есөн иргэн ажиллаж байсан. Дээрх иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, харин зам тавьж байсан хятад иргэдийн эрх чөлөөнд халдсан асуудлыг хуу­лийн хүрээнд шалгасан.
Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгэ­хээр аймгийн ЗДТГ аж ахуйн нэгжтэй гэрээ байгуул­сантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас цагдаа­гийн бай­гууллагатай хамтран хууль зөрчихөөс урьд­чилан сэргийлж хэд хэдэн удаа хяналт шал­галт хийж, гэмт хэргийн шинжтэй 14 то­хиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, зөрч­лийн шинжтэй үйлдлүүдийг тухай бүрт нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Уул уурхайн хууль бус үйл ажиллагааг алба­дан зогсоолгох талаар иргэдээс ирүүлсэн гом­дол, мэдээлэл, төрийн байгууллага, албан ту­шаалтны шийдвэрийг цагдаагийн байгууллага тухай бүрт нь хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ талаар манай байгууллагын үйл ажиллагааны тайланд ч тодорхой дурдсан. Долдугаар са­рын 1-нээс мөрдөж байгаа Эрүүгийн хуульд зөв­шөөрөлгүй ашигт малтмал олборлосон то­хиолдолд учирсан хохирол, экологи, эдийн засгийн үнэл­гээг үл харгалзан шууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон нь мэргэжлийн бай­гуул­ла­гуудын үйл ажиллагаанд дөхөмтэй болж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уурхайтай тэмцэхэд эрх зүйн чухал орчин бүрдсэн.
-Аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Ч.Ганзориг “Чи аймгийн дарга нараас уучлалт гуйж “Мөнгөн ус барьж яваад бүдэрч унаад асгачихлаа” гээд хэлчих. Торгууль шийтгэлийг нь компанийнхан зохицуулна” гэж ярьсан гэдэг. Үүнийг шалгаж тодруулсан уу?
-ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт хийсэн. Хошууч Ч.Ганзоригийг хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тухай мэдээлэл одоогоор надад ирээгүй. Мөнгөн ус илэрсэн гэх асуудалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тул гэмт хэргийн талаарх мэдээллийг би ярих боломжгүй. “Ти энд Ти Юникс” ХХК-ийн захирал Ганбаатар нь тухайн хэрэгт холбогдсон иргэдэд хандаж, асуудлыг хурдан шийдүүлмээр байна, та нар шороо угаахдаа мөнгөн ус хэрэглэсэн, эсвэл мөнгөн ус авч яваад асгаж унагасан бол надад хэлчих би мөнгөн ус саармагжуулах бүх зардлаа даана” гэж ярьсан тухай мэдээлэл надад танилцуулсан. Үүнийг л иргэд цагдаагийн ажил­тантай холбож ойлгосон байх гэж бодож байна.
-“Ти энд Ти Юникс” гэх компанитай танай Цагдаагийн газар ямар холбоотой юм бэ. Тус компанийн уурхайн дарга Ганбаатар гэх хүн танай дэд даргын өрөөнд эзэн нь юм шиг сууж байдаг гэж нутгийн иргэд ярьж байсан шүү дээ.
-Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ну­таг, Эцгэн-Ус гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Ти энд Ти Юникс” ХХК-ийн ашиглал­тын тал­бай дахь усан бууны орчмоос мөнгөн ус илэр­сэн гэх мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шал­гах явцдаа нэр бүхий иргэдийг Цагдаа­гийн га­зарт дуудаж, мэдүүлэг авах тусгай өрөөнд тус ту­сад нь оруулан тайлбар, байцаалт авсан бай­даг. Мэдүүлэг авах зориулалттай тусгай өрөөнд байсан уурхайн захирал Ганбаатарыг хэрэгт холбогдон шалгуулж байсан иргэд харснаа тэгж ойлгосон гэж бодож байна. Ер нь ир­гэд цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд­тай, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар биечлэн уулзахдаа өрөөнд нь орж уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэхийг хууль, журмаар хориглоогүй. Бид ир­гэдийг хүлээн авч уулзах тусгай өрөөнд ир­гэ­дийг хүлээн авч уулзах ажлыг хэвшүү­лэх чиг­лэлээр анхаарч ажилладаг.
-Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр юу хийв?
-Иргэдийн амар амгалангийн төлөө хүнд, хэцүү нөхцөлд тасралтгүй ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчдын өөрсдийнх нь эрүүл мэнд, нийгмийн асуудалд удирдлагууд нь л анхаарч ажиллахгүй бол өөрсдөд нь цаг хугацаа, боломж хомс. Бид үүнд дүгнэлт хийж, нутаг дэвсгэрийн цагдаагийн алба хаагчдын ажиллах орчны сэтгэл ханамжийг судалсан. Үүнээс гадна ЦЕГ-ын даргын 2016 оны Б/302 дугаар ту­шаа­лаар баталсан “Цагдаагийн алба хаагч, ажилт­ны нийгмийн баталгаа, эрүүл мэндийн хам­гаалал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хү­рээнд алба хаагчдын ажиллах урам зориг, ар гэртээ зарцуулах цаг завыг нэмэгдүүлэх, тэ­дэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, дэл­гэрэнгүй судалгаатай болох зорилгоор алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдээс са­нал асуулга авч нэгтгэн, судал­гаанд үндэс­лэн алба хаагчдын нийгмийн асууд­лыг шийд­вэрлэх, тэтгэмж, дэмжлэг тусламж үзүү­лэх зэрэг албан хэрэгцээнд ашиглаж байна. Дээрх судалгаанаас харахад тус газрын алба хаагч­дын насжилт харьцангуй залуужсантай уял­дан тэдний нийгмийн хамгаалал, гэр, орон сууц­тай холбоотой асуудлууд шинээр гарч ирж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон сум­дын Засаг дарга нарт хүсэлт хүргүүлснээр зур­гаан алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг аж­лын байраар хангаж, 2-5 нас­ны дөрвөн хүүхдийг цэцэрлэгт оруулсан. Орон нутгийн дэмжлэгээр 30, 40 айлын орон сууц бариулан ашиглалтад оруулснаар 31 алба хаагч хөнгөлөлттэй нөх­цөлөөр орон сууцтай боллоо. Энэ онд аймгийн төвд барьж буй төрийн албан хаагчийн 60 айлын орон сууцанд орохоор хүсэлт гаргасан 15 алба хаагчийн материалыг бүрдүүлэн, шаардлага хангасан 10 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд өртөгтэй, хөнгөлөлттэй орон сууцанд оруулахаар “Хөх бүрдний эх” ХХК-тай гэрээ байгуулсан. Уг байрыг ирэх сард ашиглалтад оруулна.
2013-2016 онд сумдад олон жил тогтвор суурьшилтай ажилласан 38 алба хаагчид айм­гийн төвд өмчлөлийн газартай болох асуудлыг шийдвэрлэн, төсвийн урамшууллаас 10 алба хааг­чийн хашааны мөнгөний 50 хувийг олгосон.
-Хэсгийн төлөөлөгч нарын ажиллаж, амьдрах орчин ямар байгаа вэ?
-Бүх сумдад Цагдаагийн хэсгийн бичил байр ашиглалтад оруулж, засвар үйлчилгээ, урсгал засварыг үе шаттайгаар хийж байна. Энэ онд л гэхэд 10 гаруй жил засвар хийгээгүй гурван сумын Цагдаагийн хэсгийн байранд орон нутаг болон төсвөөс 17 сая төгрөг гарган засуулсан. Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа бо­лон айм­гийн төвд ажиллаж байгаа 68 алба хааг­чийн гэр, орноор орж, ахуй амьдралтай нь танил­цан, санал хүсэлтийг нь хүлээн авч, 25 алба хааг­чид хямдралтай үнээр 50 тн, 21 ахмадад тус бүр хоёр тн нүүрс үнэгүй олгоод байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 94 дү­гээр зүйлд заасны дагуу хөдөө сумдын цагдаа­гийн бичил байр (кобан)-уудыг үнэ төлбөргүй ха­лаах асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дар­га, ИТХ-ын дарга нарт хүсэлт гаргаснаар 12 сумын цагдаагийн бичил байрыг төвлөрсөн халаалтын системд үнэ төлбөргүй холбосон.
“Өлзийт” мэргэжлийн сургалт, үйлдвэр­лэлийн төвтэй хамтран ажиллаж, сайн дураар нь долоон алба хаагчийг хүнс­ний ногоо та­риалалтын, есөн хүнийг ой­жуулалтын ангид сургаж, мэргэжлийн үнэм­лэхтэй болгосон юм. Өлзийт сумын Бумбат гэх газар алба хаагчид гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан ногоо тарьж зур­гаан тн ургац хураан, алба хаагч тус бүрт 50 кг төмс хүнсний ногоо өгч “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ. Ер нь өөрсдөө туслах аж ахуй эрхлэх асуудлыг Цаг­даагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулж өгсөн тул бид жил бүр хүнсний ногоо тариалж хэвшсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн ту­хай хуулийн дагуу манай Цагдаагийн га­зарт бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дуу­ссан 13 автома­шиныг тухайн сумдын хэсгийн төлөө­лөгч, цаг­даа на­рын хувийн эзэмшилд шилжүү­лэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаа­лаар баталсан журмын дагуу хувийн болон албан хэ­рэгцээнд нь ажиллуулж байна. Энэ мэтчилэн алба хаагчдадаа чиглэсэн олон ажлын үр дүнд цагдаагийн алба хаагчдын ажиллах орчны сэтгэл ханамжид эерэг нөлөөлөл гарч байгаа.
Манайх конторын шинэ байртай болж, тех­ник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай хийж, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн тул­гамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэр­лэж хэвшсэн тул одоо ажил, албандаа хандах сэт­гэлгээ, хандлага, мэргэжил, боловс­ро­лоо дээшлүүлэх, иргэдэд үйлчлэх үйлчилгээ, гэмт хэр­гээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ажлын ахиц, амжилт гаргах л үлдэж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай яаж хамтарч ажиллаж байна вэ?
-Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрч­лөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аж­лыг зохицуулах зөвлөл, Боловсрол, соёлын га­зар, Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуу­чуудын хөгжлийн газартай хамтран “Хүүх­дийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ир­гэн бүрийн оролцоо” сэдэвт сургалт зохион бай­гуулж, аймгийн ерөнхий боловсролын сур­гуулиудын “Өсвөрийн цагдаа” бүлгэм, ахлах ангийн дарга нарыг сургуулийн захирал, нийг­мийн ажилтан, эцэг, эхийн төлөөллийг орол­цуулан санал бодлоо солилцсон.
Аймгийн Засаг даргын 2017 оны А/71 тоот “Нийтийн эргүүл ажиллуулах тухай” захи­рам­жийн хүрээнд 43 аж ахуйн нэгж байгууллагын 215 ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу цагдаагийн алба хаагчидтай хамтран долоо хоногийн баасан гаригт эргүүлд гарч, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьд­чилан сэргийлж, 63 зөрчил, зургаан гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоосон байгаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгддэг. Бас архидалт хаа сайгүй хавтгайрсан. Энэ чиглэлээр танай Цагдаагийн газраас ямар ажил хийж байгаа бол?
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй хамтран Гэр бүлийн хү­чирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хохирог­чийг хамгаалах байраар хангах заалтын дагуу аюулгүй байдлын хамгаалалт буюу хамгаалах байрны үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг 15 эмэгтэй, 31 хүүхдэд өгч, нөхцөл байдлын үнэлгээ, хууль, эрх зүйн тус­лалцаа 187 хүнд үзүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэгтэй 15 бай­гууллагатай хамтран “Төрийн албыг архи­гүйгээр гүйцэтгэе” уриалга гаргаж, аймгийн бүх төрийн байгууллага албан тушаалтнуудад хүр­гэж, ажлын байрандаа, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, сог­туугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж, бичгээр баталгаа авсан.
“Зөвлөх үйлчлэл” төрийн бус байгуул­ла­гатай хамтран архины хамаарал бүхий 30 ир­гэнд “Эдгэрэлийн баяр хөөр” сэдэвт зан үйлд нөлөөлөх сургалт явууллаа. Айм­гийн 19 сумын гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх салбар зөв­лөлийн ажлыг шалган заа­варчлах үеэр ир­гэдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль сурталчилж, Гэр бүлийн хүчирхийллийн бо­лон насанд хүрээгүй хүүх­дийг гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх чиг­лэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай нь танилцаж зааварчилгаа өгсөн.
-Гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд технологийн дэвшил ашигласнаар нэлээд үр дүнд хүрч байгаа. Танайх хэчнээн газрын телекамерыг хяналтад аваад байгаа бол?
-Аймгийн төвийн гудамж, замын гэрэл­түүл­гийг сайжруулах шөнийн цагаар байнга асаалт­тай байлгах зорилгоор Тохижилт үйлчилгээ­ний газарт албан бичиг хүргүүлж, Баянхонгор аймгийн төв зам дагуу болон гэр хорооллын зам дагуух 119 гэрлийг 39.3 сая төгрөгийн өртөг бүхий лед гэрэл болгоод байгаа. Гэрэлтүүлэг сайжирснаар гэмт хэргээс урьдчилан сэргий­лэхэд ихээхэн ач холбогдолтой шүү дээ. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, шинээр ашиглалтад оруулж байгаа орон сууцанд Монгол Улсын стандарт “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага” MNS 6423:2013”-ын дагуу хяналтын камер суурилуулсан, эсэхийг шалган, улсын комисс хүлээн авах шалгуурт тусгаж байхаар болсон.
Баян-Өндөр, Өлзийтөд долоон цэгт хянал­тын камер суурилуулснаар Баянцагаанаас бу­сад бүх сум хяналтын камертай болоод бай­на. Өлзийт сумын Цагаан хөтөлийн Замын цагдаа­гийн 24 цагийн постын хяналтын камерыг аналоги технологитой байсныг IP бол­гон цаг­даагийн байгууллагын нэгдсэн сүл­жээнд хол­боод ажиллуулж байна. Одоо ашиг­лаж байгаа хяналтын камерууддаа үзлэг, үйл­чил­гээ хийж, засварлах шаардлагатай цөөнгүй камерыг за­суул­лаа. Бас 180 сая төгрөгийн өртөг бүхий 47 ширхэг хяналтын камер суурилуулан, хяналтын камерын өрөөг засварлан тохижуулаад байна. Манайх камерын хяналтаар долоон гэмт хэрэг, 137 зөрчил илрүүлэн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авлаа.
Баянхонгор сумын гудамж, талбайд 12 цэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан хяналтын камер суурилуулахаар зураг, төсөв хийлгэж, 2018 онд гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг, камер тавих төсөвт 310 сая төг­рөг суулгасан. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бай­гуул­лагын хянал­тын камеруудад үзлэг, шалгалт хийж, зөр­чилтэй 60 байгууллагын удирдлагад албан мэ­дэгдэл хүргүүлснээр 302 аж ахуйн нэгж, бай­гууллага стандарт шаардлага хангасан хянал­тын камертай боллоо.
Баянхонгор суманд согтууруулах ундаагаар үйлчилдэг, түүнийг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд аймгийн ИТХ-ын 2016 оны 118 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуу­лах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлж ажил­ласнаар шинээр 78 байгууллага стандартын шаардлага хангасан хяналтын ка­мер, гадна гэрэлтүүлэг шинээр суурилуулж, аймгийн хэм­жээнд 243 аж ахуйн нэгж гадна орчноо харах хяналтын камер­тай болоод байгаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
222
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
253
253
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/15
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
253
253
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/15
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
253
253
2026/05/12
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
253
253
2026/05/12
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
222
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
0
30
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
0
31
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
0
29
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
29
2026/05/15
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
119
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
26
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
27
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
26
2026/05/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос