en

ХОВОР ХҮН

2017-12-28 00:00:00
2476

Шилэн хоргонд ихэд хүндэтгэлтэйгээр байрлуулсан улаан мөрдэстэй хуучивтар дүрэмт хувцсыг нарийн бургасан заагуураар заагаад “Тэр үед сэргийлэгч нар шар саатай хачин гоё мөрдэс зүүдэг байлаа. Дүрэмт хувцсаа өмсөөд дэвхийтэл алхаж явахад хүн бүр хүндэлнэ” хэмээн ярих энэ буурал бол Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч С.Батсүх.

Эх орны өмнөд хязгаар Өмнийн цэнхэр говийнхоо ард түмний амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа 36 жил үнэнчээр зүтгэсэн тэрбээр гавьяаныхаа амралтад гарсан ч халуун залуу нас, зүрх сэтгэлээ өгсөн албанаасаа хөндийрсөнгүй өдий хүрчээ. Өдгөө 81 настай боловч ануухан тэрбээр аймгийн цагдаагийн газрынхаа музейг ажиллуулж цэцэрлэгийн багачуудаас эхлээд гадна, дотроос зорин ирсэн бүхэнд цагдаагийнхаа үүх, түүхийг бахархан ярьж, түүндээ сэтгэл дүүрэн жаргалтай алхана.

Ерэн зургаан жилийн түүхтэй Монголын цагдааг нэгэн хүнээр төсөөлвөл түүнээс арван тавхан насаар дүү С.Батсүх цэл залуухан 20 насандаа энэ айлын босгыг давж, жаран жилийн амьдралаа холбох их түүхийг эхлүүлжээ. Баян-Овоо сумандаа багийн ухуулагчийн ажилтай өндөр бор залуу Дорноговийн Зүүнбаян руу жолоочийн сургуульд явахаар аймгийн төвд ирсэн ч хоцорсон байж. Буцах санаатай явж байтал нэгэн танилтайгаа таарч, түүний зөвлөснөөр сэргийлэгч болохоор зориг шулуудсан гэнэ. Тэрбээр “Би чинь Өмнөговийн цагдаад нэг хөвөнтэй тэрлэгтэй л ирсэн хүн шүү дээ. Цагдаагаа орхидог төр гэж байдаггүй юм. Цагдаа нь төр, түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа гагц үнэн явах хэрэгтэй. Над шиг наслахад үр шимийг нь аяндаа мэдэрнэ. Төрийн буян, хүүхдийн буян хоёрыг эдлээд сууж байна даа” хэмээн ухаарч бодох үгийг хэлсэн.

Тэртээ 1956 оны зургаадугаар сарын 1-ний өдөр ажлын гараагаа хянагчаар эхэлж, дэвшин сэргийлэгч болж, паспорт гэр бүлийн байцаагч, хэсгийн төлөөлөгч хийж, ЗХУ-д Криминалистикийн сургууль төгсөж мэргэшсэн түүнд 1968 оноос эхлэн аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн албыг хариуцуулав. “Эрүүгийн алба бол цагдаагийн байгууллагын тархи, зүрх” гэж тэрбээр тодорхойлсон. Ийнхүү 24 жил Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын тархины ажиллагаа, зүрхний цохилтыг мэдэж, мэдэрч говийн ганц айлаас эхлээд өргөн уудам нутагт тархан сууж, нүүдэллэн амьдардаг хүн зоны амар тайван амьдралын төлөө чин шударгаар зүтгэж Монгол цагдаагийн байгууллагын ахлах офицерын эгнээнд нэгдсэн юм.

Хэр баргийн хүн тогтвортой ажилладаггүй, алхам тутамд өндөр хариуцлага нэхсэн хүнд хүчир албанд 20 гаруй жил хэлбэрэлтгүй ажиллаж, “дарга болгоё” гэхэд хүртэл татгалзсан түүнээс өргөсөн тангараг, албандаа үнэнч цагдаагийн алба хаагчийн эгэл шулуун зан, говийн хүний уужим ухаан, гүндүүгүй араншин харагдана. Энэ албанд ажиллаж байсан тухайгаа дурсахдаа “Залуу хүнд бол сонирхолтой ажил. Хэцүү бэрх зүйл ч бий. Гэхдээ үүнээс халширч явсангүй. Эзэнгүй хэргийг яаж илрүүлэх вэ гэдэгт ур, ухаанаа харамгүй зарна. Тэгээд илрүүлсэн хойно бахдалтай. Тухайн үед социалист өмчийг их, багаар хулгайлах, ашиглах, ялангуяа малын хулгай, малчдын өвөлжөө, бууцнаас эд хөрөнгийг нь хууль бусаар авах хэргүүд голчлон үйлдэгдэнэ. Нутаг дэвсгэр уудам учир нэг хэргийн араас талдаа 300 км явах жишээтэй. Хүүхэд, багачуудаа асрах, хүмүүжүүлэх ажлыг орхиж, гэр бүлийнхээ хүнд бүгдийг даатгана. Би ажиллаж байх хугацаандаа улс, аймгийн баяр наадмаар нэг ч удаа гэртээ амарч үзээгүй. Гавьяаныхаа амралтад гарсны дараа баяр наадмаа нэг сайхан үзэж билээ” гээд инээж суулаа.

Цагдаагийн алба хаагч олны амгалангийн тулд баяр ёслол, өдөр, шөнийг үл хайхран үүргээ гүйцэтгэнэ. Хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн хэдэн жилийн дараа ч хэргийг нөхөн илрүүлэх нь бий. Өмнөговь аймгийн төвөөс 300 гаруй км зайд “Алтан-Уул”-ын ард нэгдлийн дөрвөн атыг нядалж аваад ямар ч ул мөр үлдээлгүй алга болсон хэргийг С.Батсүх, н.Зүмбэрэллхам нар уйгагүй басхүү чадварлаг ажилласны үндсэн дээр нэг жилийн дараа илрүүлж байжээ. Уг хэргийг Улаанбаатар, Дархан-Уул, Баянхонгорын харьяат таван этгээд бүлэглэн үйлдснийг нарийн арга, ажиллагааны үндсэн дээр илрүүлэн тогтоож байснаа дурдаад, ер нь аливаа хэргийг мөрдөхөд сайтар тооцоолсон арга, ажиллагаа, туршлага чухал гэдгийг залуухан эрүүгийн мөрдөгчдөд захисан.

Үг бүр нь үнэ, цэнэтэй түүнээс одоогийн цагдаа танд ямар харагддаг вэ? гэж асуутал “Заримдаа би өөр ертөнцөөс ирсэн хүн шиг бодогддог. Албандаа ашиглаж, хэрэглэж байгаа орчин үеийн техник хэрэгсэл, мэдлэг, чадвар сайтай залуусыг хараад энэ бодол төрдөг юм. Хөгжил, дэвшилд хурдан хүрч байна. Одоо үүн дээр ганцхан “ахмадын туршлага, арга барил” гэдэг юмыг л хэлээд өгчих юмсан гэж санаж явдаг” гэсэн. Бас л бодох, болвол хэрэгжүүлмээр үг. 
Тэрбээр албаныхаа тухай “Цагдаа бол хүний төлөө ажилладаг алба. Шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн хүнийг дааж авч, өөрийн ахаас ялгалгүй харьцаж, түүнд итгэл үзүүлэн сэтгэл, урмаар дэмжсээр амьдралын зөв зам руу нь чиглүүлж байлаа. Миний энэ албанд зүтгэсэн он жилүүд хүнийг хайрлаж, хамгаалахын төлөө ажилласан хугацаа байсан. Цагдаагийн алба хаагч хэрэгтэн, хохирогч, баян, ядуу хэнтэй ч нэг зан, нэг л сэтгэлээр харьцаж, хуулийг сахигч, сахиулагч байж, албаараа бахархаж явах учиртай” хэмээсэн.

Цагдаагийн С.Батсүх гэхээр нутгийнхан нь түүнийг анддаггүй юм билээ. Ийм нэгэн ховор хүн тэнүүн шаргал нутагтаа эгэлхэн амьдарч, “цагдаа” хэмээх нэрийг өргөн, энэ л албанд цэл залуу хийгээд өтөл буурал насаа зориулж, “Монгол Улсын төлөө зүтгэе” тангарагтаа насан туршдаа үнэнчээр багтан, Монголын цагдаагийн байгууллагын түүхийг хуудсыг зузаалж явна. Магадгүй, энэ цаг мөчид ч гэсэн тэрбээр Цагдаагийн музейн хаалгаа нээчихээд албаныхаа эсвэл аль нэгэн үзмэрийнхээ тухай бусдад тайлбарлаж, даавуун оосортой бургасан заагуураа барьчихсан зогсож буй байх.

ШИНЭ МЭДЭЭ
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
32
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
25
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
32
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
25
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
25
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
30
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
31
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
31
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
25
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
26
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
65
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос