en

ДЭД КОМИССАР Ц.НЯМ-ОЧИР: Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

2017-02-20 00:00:00
3227

ДЭД КОМИССАР Ц.НЯМ-ОЧИР: Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.


2017-02-01 ний өдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шинэ хэлтэс байгуулагдсан. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, дэд комиссар Ц.Ням-очиртой энэ талаар ярилцлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Шинэ хуулинд цагдаагийн байгууллага ямар үүрэгтэй ажиллахаар зохицуулсан бэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх, хохирогчид шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, хүчирхийлэл үйлдэгчид хуульд заасан арга хэмжээ авахуулж ажиллахаар хуулийн зохицуулалттай болсон. Мөн цагдаагийн алба хаагч нараас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах, шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, хүчирхийлэл үйлдэгч шаардлага биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэх арга хэмжээ авч ажиллах, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл дээр ажиллаж байгаа, өргөдөл гомдол хүлээн авч шалгаж байгаа цагдаагийн алба хаагч нь хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх зэргээр хохирогчийн эрхийг хангах арга хэмжээ авна. Шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна. Мөн хохирогч орон байрнаасаа гарах үед хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, бусад зүйлээ авахад нь туслах, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах арга хэмжээ авч ажиллах зохицуулалт орсон байгаа.
Цагдаагийн ерөнхий газарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний б/46 дугаар тушаалаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг 13 орон тоотой байгуулж, ажиллах алба хаагчдыг томилсон. Дээрх хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд нэгтгэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлсэн ажлын үр дүнд дүн шинжилгээ хийж, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох зорилготой ажиллана. Ийм зохион байгуулалтыг хийснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь цагдаагийн байгууллагын хэмжээнд нэгдсэн нэг удирдлага, зохицуулалтаар хангагдаж ажиллах боллоо.

Энэ хэлтсээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран өнгөрсөн онд 70 гаруй алба хаагчийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад хамруулсан. Энэ ажил энэ онд үргэлжлэн явагдахаар төлөвлөж байна. Түүнчлэн НҮБ-ын ХАС, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдах гэж байна. Цагдаагийн байгууллагаа тус зөвлөлтэй хамтран энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Хариулт: Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үндсэндээ аль ч түвшинд хангалттай бус цаасан дээр явж ирсэн. Энэ ажил нь ганцхан Цагдаагийн байгууллагын ажил биш төрийн байгууллагууд шат шатандаа хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагаас дараах 4 чиглэл буюу 1 дүгээрт хүүхэд, залуучуудыг хар тамхи буюу мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, 2 дугаарт гэр бүлийн хүчирхийллээс Монгол гэр бүл тэр дундаа хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, 3 дугаарт статистик мэдээллээс дүгнэхэд нийт хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, 4 дүгээрт архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлийг урьдчилан сэргийлэх ажилд нэн тэргүүнд тавьж ажиллах шаардлагатай байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, төрийн байгууллагууд юуг анхаарах ёстой вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил нь ганц цагдаагийн байгууллагын ажил биш гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Хөрш айл эсхүл бусад газарт хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн шинж, нөхцөл байдал тохиолдвол цагдаагийн байгууллагад шууд хандах хэрэгтэй, хуульд зааснаар шаардлагатай тохиолдолд хүчирхийллийн гэрч, хохирогч, бусад иргэний Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан олон төрлийн арга хэмжээ авч, нууцлалыг хангаж ажиллах үүрэг нь цагдаагийн байгууллагад байгааг ойлгох хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн бусад байгууллага өөр, өөрсдийн чиг үүргийн дагуу оролцох шаардлагатай болж байна. Тухайлбал нийгмийн хамгааллын төрийн захиргааны байгууллага нь түр хамгаалах байр байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сургуулийн орчин, дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бодлого, үйл ажиллагааг, эрүүл мэндийн байгууллага нь нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулах, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, соёл урлагын байгууллага нь хүчирхийллийг сурталчилсан агуулгатай уран бүтээл, соёл урлагын арга хэмжээнд хяналт тавих, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс харъяа нутаг дэвсгэр дээрээ нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг байгуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж төсвийг нь шийдвэрлэж өгөх, хэсгийн төлөөлөгчийн эзгүйд сум, багийн Засаг дарга нар шаардлагатай тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох, хохирогчид тусламж үзүүлэх, тайлбар, тэмдэглэл авч, хүчирхийллийн үйлдлийг баримтжуулах арга арга хэмжээг авч цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгөх зохицуулалт орсон байгаа. Иймд батлагдсан хуулийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран амьдралд хэрэгжүүлэх ажил үлдлээ.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь ямар хүмүүс байна вэ?
Гэр бүлийн хүчирхийллийн 2016 оны гэмт хэргийн мэдээг харахад хүчирхийллийн хохирогчоор эхнэр 830, хамтран амьдрагч 229, нөхөр 74, төрсөн хүүхэд 42, дагавар хүүхэд 31, хадам эцэг, эх 20, төрсөн эцэг, эх 15, төрсөн дүү 13, төрсөн ах, эгч 13, өвөө 1, бусад 89 хүн бүртгэгдсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
213
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
295
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
213
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
295
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
171
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
0
228
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
0
244
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
419
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
357
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
0
226
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
0
565
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
606
2026/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос