en

“ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-01-17 00:00:00
2882

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, салбарынхны санал бодлыг сонсов.

Хэлэлцүүлгийг нээж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан үг хэлж, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”, тус яамны ахлах мэргэжилтэн Я.Жавхлан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл”, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд “Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааны шинэтгэл”, Хошууч генерал Б.Пүрэв “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 1993 оны Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалтын харьцуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

П.САЙНЗОРИГ: МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТАЙВАН АМГАЛАН, ЭМХ ЦЭГЦТЭЙ НИЙГЭМД АМЬДРАХ ЭРХ ЗҮЙН БАТАЛГААГ ХАНГАНА

/ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга/

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-аас боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг яагаад боловсруулах болов гэхээр, 2013 онд батлагдсан хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой хүндрэл, бэрхшээлтэй байсан учраас үүнийг шийдвэрлэхийн тулд боловсруулсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэсэн ч эдгээр хууль өнөөдрийг хүртэл батлагдаж мөрдөгдөөгүй учир цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой эрх зүйн орчин тодорхойгүй болсон.

-Шинэ хуулийн төсөлд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Мэдээж, цагдаагийн байгууллагыг тогтвор суурьшилтай байлгах, байгууллагын соёл, үнэт зүйл, түүхэн уламжлалыг авч явах, иргэддээ ойртсон үйлчилгээ үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад чиглэгдэж байгаа. Цагдаагийн алба хаагчийн өдөр тутамдаа гүйцэтгэж байгаа чиг үүргийг хэрхэн, ямар үндэслэлээр явуулахыг нарийн зохицуулсан. Тухайлбал, иргэдэд хэрхэн шаардлага тавих вэ, тээврийн хэрэгслийг хэрхэн шалгах вэ, тайлбар авахдаа яах вэ гэхчилэн өдөр тутамд гүйцэтгэдэг ажиллагаануудыг хуульчилан баталгаажуулж өгч байна гэсэн үг. Энэ нь иргэдийн эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлахаас сэргийлж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж өгч байгаа юм.

-Энэ үед Дотоодын цэргийн тухай хуулийг мөн ярьж байгаа, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан шүү дээ.

-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулаад, нөгөө талаас төрөөс баримтлах бодлогын бичиг баримтууд дээр дотоодын цэргийн асуудал хөндөгдсөн. Энэ хүрээнд хуулийг боловсруулж, Дотоодын цэргийг дахин байгуулах шаардлагатай гэж үзсэн. Хэрэгцээ, шаардлагатай уялдуулахаас гадна бусад орны туршлагаас авч үзсэн. Улс орны аюулгүй байдал, дотоодын цэргийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой юм байна гэж бодлогын хүрээнд үзсэн. Онц чухал объектыг хамгаалах, цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй болсон үед туслах зэрэг үүргийг гүйцэтгэж ажиллана. Мөн дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх суурь бааз болж байсан байдаг. Энэ бүгдийг харж үзээд Дотоодын цэргийг дахин байгуулахаар болж, хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан.

-Эдгээр хууль батлагдсанаар иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Эдгээр хууль нь зөвхөн цагдаагийн байгууллага, алба хаагчдад хамааралтай биш. Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахиулахад тодорхой дэвшил авчирна. Монгол Улсын иргэд тайван амгалан, эмх цэгцтэй нийгэмд амьдрах эрх зүйн баталгааг хангана.

Ч.АМАРБОЛД: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫГ ХУГАЦААТАЙГААР ТОМИЛДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

/ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал/

-1993 онд батлагдан хэрэгжиж байсан Цагдаагийн албаны тухай хууль Монголын нөхцөлд нэлээн сайн ургасан, хэрэгжүүлэх үйл явц нь сайн үр дүнд хүрсэн, Монголын цагдаагийн байгууллага бие даасан байгууллага болж нийгэмд аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах ажилд үр дүн гарсан, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, алба хаагчдын нийгмийн баталгааг хангасан байсан. Хэрэгжилт нь ч хэвийн явж байсан. Гэтэл өөрчлөх шаадлага байна гээд 2012 оноос хойш завсар гаргачихлаа. Үүнээс болж цагдаагийн албанд үйл ажиллагааны болон бодлогын завсардал, гажилт үүссэн гэж би хөндлөнгөөс харж байгаа. Гэхдээ Монголын төр үүнийг ойлгоод ХЗДХЯ боловсруулж, цагдаагийн байгууллага оролцоод хуулийн төсөл боловсруулан, өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ удаа шинэчилэн найруулсан хуулийн төсөл өмнөхийг /2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль/ бодоход амьдралд ойр, хэрэгжиж болмоор заалттай, аятайхан хууль болжээ гэж үзэж байна. Гэхдээ зарчмын саналууд бас байна, үүнийгээ хэлэлцүүлэг дээр хэлнэ.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагын даргыг Хууль зүйн сайд, Ерөнхий сайдын санал болгосноор чөлөөлж, томилно гэж байна. Үүнд тодорхой хугацаа тавьж өөрчилмөөр байна. Цагдаагийн дарга өөрлөгдлөө гэхэд хувь хүний хувьд бол солигдож л байдаг. Харин цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хортой, үр дүн муутай болдог. Хэрэгжиж байсан үйл ажиллагааг тасалдуулж, доор байгаа бүрэлдэхүүнийг бужигнуулдаг. Алба хаагчид албандаа итгэлгүй болдог зэрэг сөрөг талтай. Тиймээс цагдаагийн байгууллагын даргыг 5-6 жилээр буюу сонгуулийн хугацаа давхцахгүй байхаар томилж, чөлөөлдөг байвал байгууллага тогтвортой болох болов уу гэсэн бодол байгаа юм.

Хоёрдугаарт, удирдлагын үйл ажиллагааны зарчим дээр нэгдмэл удирдлагыг орон нутгийн удирдлагатай хослуулна гэдэг нь манайх шиг сум, дүүрэг, аймаг бүрт цагдаагийн нэгжтэй газарт их тохиромжтой байдаг. Хамтарч удирдаж, хэрэгжүүлж, дэмжиж тусалдаг зарчим Монголын амьдралд тохирсон байсан. Үүнийгээ цаашид авч явах нь зүйтэй байх гэж сэтгэж байна.

Мөн энд тэнд олон нийтийг хамарсан эмх замбараагүй явдал гардаг боллоо. Энэ үед эмх замбараагүй байдал бий болсон үед цагдаагийн байгууллагын ажлыг энэ хуульдаа ингэж ажиллана, тийм үүрэг гүйцэтгэнэ гээд маш тодорхой заагаад өгчих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
113
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
118
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
113
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
118
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
118
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
103
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
95
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
94
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
93
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
94
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
89
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
86
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос