ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас Улаан загалмайн олон улсын хороотой хамтран зохион байгуулж байгаа “Олон нийтийг хамарсан эмх замбраагүй байдлын үеийн менежмент” сэдэвт сургалтыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жил АСЕМЦагдаагийн алба хаагчдад хүч хэрэглэх болон хүний эрхийн асуудлыг тэнцвэржүүлэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа болон үзлэг, нэгжлэг хийх ажиллагаа, хүчирхийллийн нөхцөл байдлын үеийн төлөвийн үндсэн шалтгаан, олон нийтийг хамарсан эмх замбраагүй байдлын үеийн менежмент зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Сургалтыг Улаан Загалмайн Олон Улсын байгууллагын бүсийн төлөөлөгч Жон Эрик багш удирдаж явуулсан юм. Энэхүү сургалтанд Эрүүгийн цагдаагийн газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах алба, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчдын төлөөлөл оролцлоо.