УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД НИСДЭГ КАМЕРААР ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Увс аймаг дахь Цагдаагийн газар аймгийн ГХУСАЗСЗ-д санал хүргүүлэн 4,920,000 төгрөгийн зардал шийдвэрлүүлэн “DJI Phantom 3” нисдэг камер худалдан авч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ашиглаж эхэллээ.
Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар бартаа саадтай гэмт хэрэг, зөрчлийн газарт самналт хийх, хүн, малыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоох ач холбогдолтой юм.
Мөн тус Цагдаагийн газраас хавар насрын улиралд Увс нуурын хөвөө, Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хөндлөнгийн гол чиглэлд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт болон мотоцикльт эргүүлийг ажиллуулж хэвшсэн бөгөөд 2016.04.25-ны өдрөөс дээрх 2 чиглэлд 4 алба хаагч эргүүлд ажиллаж байна.
Морьт эргүүлд ажиллаж байгаа алба хаагчид нисдэг камерийг ашиглан эргүүл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.