Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай хийсэн ярилцлага

2013-10-30 00:00:00
13014

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийг баталлаа. Албаны хууль гэсэн учир нь?

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хорь шахам жил өнгөрч байна. Энэ хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал-техникийн хувьд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал нэмрээ оруулсан юм. Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаанд ихээхэн өөрчлөлт орж, энэ хурдацтай өөрчлөлттэй үйл ажиллагаагаа нийцүүлэх шаардлага бий болсон. ШУА-ын Философи, социологи, эрхийн хүрээлэн, Азийн сан, Олон улсын Монгол соёлын төв, Максима судалгааны төв, ХСИС-ийн цагдаа судлалын төв зэрэг байгууллагатай хамтран болон дангаараа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн судалгаанууд цагдаагийн байгууллагад тогтолцооны болон үйл ажиллагаа, удирдлагын зарчмын шинэчлэл хийх шаардлагатай болохыг харуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2012 оны 04 дүгээр сард Цагдаагийн алба, алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарын шинэтгэлийн хүрээнд боловсруулсан зарим хуулийн төслийг өргөн барьсныг Улсын Их Хурал хэлэлцэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг батлан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо.

Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах гэж байсныг шинэ хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэж өргөжүүлсэн.

Цагдаа гэдэг нь төрөөс хариуцуулсан хууль, нутаг дэвсгэрт хуулийг сахиулах, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, энэ зорилгоор хүч хэрэглэх эрх хуулиар олгогдсон төрийн төлөөлөгч гэсэн ерөнхий ойлголт байдаг. Үүнийг “constabulary, gendarmerie, police force, police department, police service,  law enforcement agency’ гэх зэргээр янз бүрээр нэрлэж ажилтнуудыг нь “police officers, troops, sheriffs, constables, rangers, peace officers” гэх зэргээр нэрлэдэг.

Үүнээс “Police service” гэдгийг сүүлийн үед манайд хэрэглэж байгаа, ‘service’ гэдэг үг нь элдэв янзийн үйлчилгээний утга агуулах боловч үндсэн утга нь засгийн газраас олон нийтийн төлөө бий болгосон тогтолцоог хэлдэг. Гадаад орнуудын цагдааг ихэвчлэн “Police service” гэх зэргээр нэрлэж байгааг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах алба гэж ойлгох нь зөв болов уу. Энэ утгаараа Цагдаагийн албаны тухай хууль болж өөрчлөгдлөө.

Шинэчилэн найруулсан энэ хууль нь өмнө нь мөрдөж байсан хуулиас ялгагдах зарим ялгааны талаар?

Энэ хуульд урьд байсан зарим процессын шинжтэй хэм хэмжээнүүд тусгагдаагүй байгаа. Учир нь энэ хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны тогтолцоог тодорхойлж байгаа тул одоогийн хуульд байгаа Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, журам, хойшлуулшгүй ажиллагаа явуулах зэрэг цагдаагийн үйл ажиллагааны талаар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд тусгагдаж байгаа.

Олон нийтийн дэмжлэг, хүндлэлийг олж олон нийтийн санаа бодол, тэдний дэмжлэгт тулгуурласнаар цагдаа амжилттай ажилладаг талаар олон улсын судлаачид дүгнэсэн байна. Ер нь бол 1705 оноос баруун Европт Police science буюу цагдаа судлалын ухааныг үүсгэн орчин үеийн цагдаагийн ойлголтын талаар судалж хөгжүүлж ирэхдээ цагдаагийн албаны хөгжилд хамгийн чухал хоёр зүйл бол нэгдүгээрт democratic control буюу иргэний хяналт, хоёрдугаарт political neutrality буюу улс төрөөс ангид байх явдал гэж үзсэн байдаг. Цагдаагийн албаны үйл ажиллагааг иргэний хяналтад оруулж, тэдний өмнө хариуцлага хүлээдэг болгохын тулд иргэний хяналт гэж байдаг. Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлтэй байхаар тусгасан. Энэ нь тус хуульд заасан “хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэлийг хүлээж, иргэний дэмжлэгийг авах” үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх чухал механизм юм.

Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үйл ажиллагааны зарчмыг “иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах” гэж тодорхойлсон. Үүний дагуу Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа гэсэн бүлэг нэмж тусгасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтныг гэрээ байгуулан ажиллуулах, түүнд олгох урамшил, холбооны болон тусгай хэрэгсэлээр хангах, сургах зардлыг хариуцна. Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тухайн жилдээ ажиллуулах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно.

Дэлхийн улс орнуудад цагдаагийн албаны төвлөрсөн, төвлөрсөн бус, холимог зэрэг загварууд байдаг байна. Эх газрын баруун Европын улсууд болон зүүн Европын улсууд хууль сахиулах төвлөрсөн загварыг баримтладаг (Европт зөвхөн Бельги улс л Англи-Америкийн загвартай). Тэгэхдээ баруун Европын улсуудын төвлөрсөн цагдаагийн байгууллагуудыг бүрэн төвлөрсөн, цөөн тооны үндэсний цагдаа, холбооны эрх мэдлийн хүрээнд бүсчилж төвлөрүүлэх, төвлөрсөн бус орон нутгийн цагдаагийн загвар гэж ангилж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд Япон улсад Америкийн загварыг нэвтрүүлж цагдаагийн байгууллагыг 1600 гаруй хуваан хот тосгонд нь өгсөн боловч 1954 оны реформоор үндэсний нэг цагдаагийн байгууллагатай болж төвлөрүүлсэн байна. Мөн хамгийн сүүлийн жишээ нь Нидерланд улс 26 бие даасан мужийн цагдаагийн байгууллагатай байсан бол 1993 оноос хөтөлбөр хэрэгжүүлэн 2012 оноос бүрэн төвлөрсөн цагдаагийн байгууллагатай болсон. Төвлөрсөн бус цагдаагийн тогтолцооны сонгодог жишээ болох 18,000 гаруй бие даасан цагдаагийн байгууллагатай Америк хүртэл 9/11-ний үйл явдлын дараагаас цагдаагийн төвлөрсөн тогтолцоо бий болгох талаар судалж байгаа бөгөөд энэ маш урт хугацааны процесс болох юм билээ.

Энэ утгаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлэн, дэлхийн улс орнуудын цагдаагийн хөгжлийн чиг хандлагыг баримтлан цагдаагийн байгууллагын удирдлагын үндсэн зарчмыг нэгдмэл төвлөрсөн байхаар заасан болно.

-Хуульд зааснаар цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчдын эрх үүрэг өөрчлөгдсөн үү? Цагдаагийн алба хаагч мөрдөн байцаагч, хэв журам сахиулагч гэх мэт олон үүрэг гүйцэтгэдэг. Ажил үүргийн хуваарийн давхардал арилж байгаа юу?

Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэж тодорхойлсон. Нийгмийн хэв журам хамгаалах гэж байсныг нийтийн хэв журам хамгаалах гэж өөрчилсөн байгаа. Олон улсад үүнийг public order гэх бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг сахин хамгаалах буюу сахиулах гэсэн үг юм. Шинээр тодорхойлж оруулсан чиг үүрэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах байгаа. Үүнийг олон улсад public security гэдэг, энэ чиг үүрэгт дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул, эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, жагсаал цуглааныг албадан тараах тухай Засаг даргын шийдвэрийг биелүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэнэ.

Энэ хуулиар тодорхойлж өгч нэг чухал зүйл бол цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажил үүргийг зааглаж өгч байгаа. Тухайлбал тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэр дээрээ бүрэн эзэн болж ажиллах шаардлагатай болно. Энэ нь эрх мэдлийг хэт төвлөрүүлэх бус орон нутагт шилжүүлж, бодлого, үйлдвэрлэл 2-ыг зааглаж байгаа явдал юм.

Энэ хууль болон дагалдан гарсан бусад хуулиар цагдаагийн одоо гүйцэтгэдэг зарим үүрэг өөрчлөгдөж байна. Үүнд эрүүлжүүлэх үйл ажиллагаа байна, хүнийг эрүүлжүүлнэ гэдэг эмчлэнэ гэсэн үг, Эрүүл мэндийн тухай хуулиар ч ингэж заасан, хүний эрхийн талаасаа ч гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүн 2-ийг хамтад нь төмөр торонд хийчихээд түүнийгээ эрүүл болгож байна гээд байж болохгүй болж байна. Согтуурсан, мансуурсан хүний эрүүл мэнд, амь насыг нь аврах, гэмт халдлагын хохирогч болохоос сэргийлэх, хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иймээс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг эмнэлэгийн байгууллагад шилжүүлдэг болно. Харин гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдсан хүнийг эрүүл ч бай, согтуу ч бай цагдаагийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагааныхаа хүрээнд баривчлах, саатуулах ажиллагаагаа явуулна. Товчхондоо бол эрүүлжүүлэх байр байхгүй болно гэсэн үг.

Мөн хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг судлаж шийдвэрлэх талаар зарчмын өөрчлөлт орж байгаа нь хараа хяналтгүй болсон хүүхдийг цагдаагийн байгууллага хүлээн аваад хүүхдийн байгууллагад шилжүүлдэг болсон. Одоо бол төөрсөн, олдсон хүүхдийг цагдаагийн байгууллага хүлээн аваад, түр саатуулах байрандаа аваачиж хяналтандаа байлгадаг. Энэ нь өөрөө хүүхдийн ойлгож хүлээн авах байдал, төлөвшилд сөргөөр нөлөөлөх талтай, хуулиараа 7 хоног саатуулах эрхтэй боловч тухайн хүүхдийн эцэг эх олдохгүй удааширдаг, асрамжийн газарт хүлээлгэн өгөх явц дунд хугацаа алддаг зэрэг явдал гардаг тул хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хүлээлгэн өгөөд харин хаягийг нь тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэх болно.

Цагдаа маш олон ажил үүрэг гүйцэтгэдэг, аливаа ажлыг цагдаагаар хийлгэх, цагдаатай хамтарч хийх оролдлого, хүсэлт их байдаг, болж бүтэхгүй зүйл бүхнийг цагдаагаар хийлгэх гэснээс улс орон цагдаажлаа гэх болсон. Цагдаагийн байгууллагын хувьд юм бүхэнд оролцох биш, хариуцсан салбар байгууллага нь өөрсдөө үйл ажиллагааны технологийг олж хөгжиж явах ёстой. Иймээс Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор зааж өгсөн нь маш чухал зохицуулалт болсон.

Цагдаагийн алба хаагчийн эрх, үүргийн хувьд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

-Шинэ хууль үйлчилж эхэлснээр цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх үү?

Цагдаагийн байгууллагын одоогийн бүтцийг 2002 онд Засгийн газраас тогтоосон. Одоо шинээр батлагдсан хуульд заасны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Энэ хуулиар цагдаагийн албаны тогтолцоог цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харъяа албанаас бүрдэнэ гэж заасан.

Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх, дотоод хяналт-аюулгүй байдлын алба, тэдгээрийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх албад нь тус тусынхаа чиглэлээр цагдаагийн нийт байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай бодлого, стандартаар хангах үүрэгтэй. Энд одоогийнх шиг хэрэг мөрдөхгүй, хэв журмын хамгаалалт удирдахгүй.

Энэ хуульд урьд байгаагүй зүйл орж ирсэн нь Цагдаагийн төв байгууллагын харьяанд цагдаа судлалын ухааныг хөгжүүлэх Судалгааны төв, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник, хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори байгаа. Мөн криминалистикийн шинжилгээ хийх бүтэцтэй болох болно.

-Цагдаагийн алба хаагч удирдлагаасаа өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байхаар тусгайлан зохицуулсан гэсэн. Үүнийг тодруулна уу?

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Энэ зарчмыг Цагдаагийн албаны тухай хуульд тусгаж алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэхдээ хуульд заасны дагуу биелүүлэх ёстой, харин хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулийг чанд сахих баталгаа болсон төдийгүй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан чухал зохицуулалт болсон.

-Олон нийт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох талаар зохицуулалт орсон талаар тодруулж өгөөч?

Манай улсад community oriented policing буюу олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжиж тодорхой үр дүнгээ үзүүлсэн. 1990-ээд оны үед урамшилтай эргүүл, цалинтай эргүүл, гэрээт эргүүл гэж ажиллуулан тодорхой үр дүнд хүрч байсан туршлага бий. Мөн Засгийн газраас олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2011 онд баталж хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд энэ нь хамгийн товчдоо бол хүний аюулгүй байдлыг хангахын тулд иргэдийн идэвх санаачлагыг дэмжиж ажиллах арга юм. Цагдаагийн албаны тухай хуульд заасан олон нийтийн цагдаагийн ажилтан нь эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ, тухайн орчинд гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн бол зохих газарт нь мэдэгдэж шаардлага тавих эрх эдлэхээр тусгасан байгаа. Жишээ нь аль нэг булан тохойд гэрэлтүүлэг байхгүй болсноос тухайн газарт дээрэм, хүчин ч гэдэг юмуу хэрэг гарч болзошгүй нөхцөл үүслээ гэхэд энэ талаар холбогдох байгууллагад нь мэдэгдэж тэр зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, холбогдох байгууллагад мэдэгдэх, хүний баримт бичгийг шалгах, иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил гаргасан хүнд торгууль ногдуулах эрхийг эдэлнэ.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хантаазтай, шаардлагатай тохиолдолд хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэлээр хангагдсан байх бөгөөд тэдгээрийг сургаж дадлагажуулах, мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол цагдаагийн алба хаагчийн нэгэн адил тусламж, тэтгэмж авах баталгаагаар хангагдсан байгаа.

-Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс, урамшуулал, цол, албаны хувцас зэрэг цалин, хангамжид өөрчлөлт орсон уу?

Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгаатай холбоотой нийтлэг асуудлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаж Цагдаагийн албаны тухай хуулиар зарим онцлог зохицуулалтыг тусгасан. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 330 гаруй суманд 21-30 насны залуучууд цагдаагийн алба хаагчаар ажиллаж байна. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд суманд ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгогдоно. Одоогийн хуулиар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн ар гэрт нь нэг удаа 5 жилийн цалинг нь олгоод орхидог, өөрөөр туслаж дэмжих бололцоогүй болдог байсан бол, шинэ хуулиар 10 жилийн турш тухайн ажилтны авч байсан цалинг ар гэрт нь олгохоор заасан.

Цагдаагийн цолыг дээд буюу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар гэсэн цолыг шинээр бий болгосон. Цагдаагийн бусад цол болох ахлах, дунд, бага цол хэвээр байгаа. Зарчмын өөрчлөлт гэвэл цагдаагийн цолыг албан тушаалыг нь харгалзан цагдаагийн цолыг олгохоор болсон. Цагдаагийн дээд, ахлах цолыг ямар албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид олгохыг хуульд тодорхой заасан. Энэ нь алба хаагч цол авахын төлөө бус жинхэнэ мэргэжил, ур чадвартаа тохирсон албан тушаалын цолыг хэрэглэнэ гэсэн үг.

Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хангах нэг чухал зүйл бол алба хаагчийн агсамжийн талаарх заалт юм. Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ заавал биедээ авч явах зүйлийн жагсаалтыг энэ хуулиар тогтоосон. Үүнд гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэлтэй багтаж байгаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулснаар цагдаагийн байгууллага хөгжлийн сантай болж, улмаар тус санг цагдаагийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сургалт, бэлтгэлийг хангуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх, цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулахад ашиглана.

-Цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөнд автдаг гэх шүүмжлэл бий. Үүнийг хуульд хэрхэн тусгаж, яаж зохицуулсан байгаа вэ?

Цагдаагийн албаны хуулинд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих талаарх бүлэг нэмэгдсэн. Дээр хэлсэн иргэний хяналтын механизм нь өөрөө цагдаагийн үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах юм. Иргэний зөвлөл нь хараат бусаар ажиллаж, түүнд Засаг дарга хяналт тавих, удирдах зэргээр оролцохыг хориглосон. Энэ зөвлөл нь цагдаагийн үйл ажиллагааныд хяналт тавих явцдаа илэрсэн зөрчлийн талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн асуудал эрхэлсэн Сайдад санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

Мөн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаснаар цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчлийн талаар санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн хороог иргэдийн төлөөлөлийг оролцуулан цагдаагийн байгууллага бүрт байгуулна. Сахилгын зөрчил буюу мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой асуудал нь бол тусдаа өөрийн дотоод хяналтын бүтцээрээ шалгагдаад явна. Бас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд зааснаар цагдаагийн алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглох, ийнхүү оролцуулахаар шаардсан бол татгалзах үүргийг тодорхойлж улс төрийн баталгаагаар хангасан.

Цагдаагийн албаны тухай хуульд тусгаснаар яам, Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих талаар зохицуулсан байна.

-Уг хуулийг дагаад ямар, ямар хуульд өөрчлөлт орж байгаа вэ?

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2 хуулийг хүчингүй болсонд тооцож байгаа. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг тус тус хүчингүй болсонд тооцсон.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчтай холбоотой зохицуулалтыг өөрчилж, Олон нийтийн цагдаагийн ажилтны талаар тусгасан. Ингэснээр Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах эрх зүйн орчинг улам бүр тодорхой болгож өгсөн.

 

---о0о---

ШИНЭ МЭДЭЭ
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
14
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
15
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
253
253
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
253
253
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
253
253
2024/12/13
Журам шинэчлэн батлах тухай
253
253
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
253
253
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/11
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/09
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
253
253
2024/12/09
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2024/12/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/12/09
ЦБ-ын 2024.12 сар
253
253
2024/12/08
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/06
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/12/05
"Дахин нягтал"аян үргэлжилж байна
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/05
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
253
253
2024/12/09
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/12/05
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
253
253
2024/12/05
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/03
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
253
253
2024/12/03
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/12/02
Олон нийтийн цагдаа нарт дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл олголоо
Олон нийтийн цагдаа нарт дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл олголоо
253
253
2024/12/05
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/12/05
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/11/29
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
253
253
2024/11/29
"Албаны лиг-2024" сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа
253
253
2024/12/05
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
14
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
15
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
32
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
0
24
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
0
19
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
0
16
2024/12/13
Журам шинэчлэн батлах тухай
0
47
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
0
56
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
51
2024/12/11
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
0
63
2024/12/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос