"ЦАГДАА" ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
"ЦАГДАА" ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаараараа бид 2016 оны 1-р улиралд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон, АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна, “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооо тооцох журам”, Мэдээлэл технологийн төвөөс техникийн ямар шинэчлэл хийсэн зэрэг мэдээллүүдийг нийтэллээ.
"Дугаарын зочин”-оороо Цагдаагийн ерөнхий газрын гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарчийг урьж цагдаагийн байгууллагын гадаад харилцааны бодлого чиглэл, үйл явдлын тухай ярилцсан юм.
“Түүх архив” булангаараа Онц сэргийлэгч, гал сөнөөгчдийн анхдугаар зөвлөгөөн, “Соён гэгээрүүлэх ажил” буландаа Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хийсэн ярилцлага, “Харих болоогүй аав” буландаа Баян-Өлгий аймгийн Баяннуур суман дахь хэсгийн цагдаа Ж.Тасхынбек, “Судалгаааны өгүүлэл” буландаа “Исламын улс төр террорист бүлэглэл”-ийн талаарх мэдээлэл, “Ахлагч бүрэлдэхүүн” буландаа телекамерын хяналтын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Оюунтөгсийг урьж, “Танин мэдэхүй” булангаараа ШУА-ийн Палеонтлоги, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний “Хууль бус малтлага нь соёлын өвийн тухай хууль, хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэрэг юм”, “Уран зохиол” буландаа нэрт яруу найрагч М.Уянсүхийн “Цагдаагийн хурандаа” шүлгийг тус тус онцолж, “Алба хаагчдын асуултанд хариулья” буландаа та нийтлэг асуултанд ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс хариулт өгсөн юм.
Дугаарын тодруулга булангаараа ЦЕГ-ын дэд бөгөөд дотоод хяналт аюулгүй байдал хариуцсан дарга, дэд комиссар Ц.Ням-Очир, “Дугаарын сурвалжлага” булангаараа Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын ажил амьдралыг сурвалжиллаа.
Цагдаагийн байгууллагын 95-н жилийн ой тохиож байгаа түүхэн он цагийг хамтдаа бүтээж байгаа бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсье