САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, Гааль, татварын Ерөнхий газрын дарга С.Пүрэв нар хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Гааль, татварын байгууллага нь 2016 оны 01-р сарын 01 ний өдрөөс эхлэн нэгдсэнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газартай 2008 онд, Гаалийн ерөнхий газартай 2015 онд тус тус байгуулсан “Хамтран ажиллах журам”, “Санамж бичиг”-ийг шинэчлэх шаардлага бий болж байна.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис "Цагдаагийн байгууллага нь Гааль, татварын байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эх орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал тэр дундаа хүн ам, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хар тамхи мансууруулах бодис, мөнгө угаах терроризмтой тэмцэх, татвараас зайлсхийх гэмт хэргийг илрүүлэх , урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэргийн нөхцөл байдалд судалгаа хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Цаашид манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэл төгс байна" гэж хэлсэн юм.