БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Булган аймаг дахь цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан тавих нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлаа танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, “Урлагийн бага наадам”-зохион байгууллаа.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдвэл зохих асуултуудыг тавьж, зөв хариулсан хоёр иргэнд аймгийн байгалийн үзэсгэлэнт сумаар гэр бүлтэйгээ аялах эрхээр шагналаа.
Тайлан тавих нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд Булган сумын иргэдийн дунд зохион явуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулж иргэдэд видео тайланг зурагтаар үзүүлэх, үйл ажиллагааны сурталчилгааны самбар, Цагдаагийн байгууллагад хэрэглэгдэж буй техник хэрэгслийг сурталчиллаа.