БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Булган аймгийн “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсгээс санаачлан “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БУЛГАН ХАНГАЙН ЭМЭГТЭЙЧҮҮД” сургалт, зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд лектор багш С.Цогтсугар, С.Баасанбат, Ж.Батсайхан нарыг урьж лекц уншуулж, “Эрүүл ирээдүйн төлөө хүүхдийн илэрхийлэлт”, “Архигүй гэр бүлээс аз жаргалын эхлэл” гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулан, аймаг, сумдын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагын дарга, эрхлэгч, иргэдийн төлөөлөл зэрэг 171 хүн оролцож өргөн хүрээтэй боллоо.
Зөвлөгөөний үеэр “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа танилцуулгыг сум бүр самбараар танилцуулан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд танилцуулга, мэдээллээ оролцогчдод өгч, архидан согтуурахтай тэмцэх ажлыг бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим нэг сум, байгууллага, сургагч багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, талархал гардуулсан юм.
Зөвлөгөөнөөс уриалга гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон “Аав хүү-амин хэлхээ” тоглолтыг иргэдэд толилууллаа.