ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтаж Цагдаагийн ерөнхий газраас “Соёлч хамт олон болох” уриалгыг гаргасан. Энэхүү ажлын хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлсээс харьцааны зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдын судалгааг гаргаж, дүн шинжилгээ хийсэн юм.
Энэхүү судалгаандаа үндэслэн Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний байгууллагуудын харилцааны ёс зүйн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчид, тэдгээрийн Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан нэгжийн дарга нарыг хамруулан Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас санаачлан Сургалтын төв, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран 2016.03.31-ний өдөр сургалтыг зохион байгууллаа.
Алба хаагчдад Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, өнөөгийн байдлыг үнэлэх нь“, “School police” төвийн ерөнхий зохицуулагч н.Сэлэнгэ “Стрессээс гаргах арга замууд”, тус төвийн захирал Р.Батхуяг “Бие хүний харилцааны соёл, зан төлөвшилд анхаарах зарим асуудал”, МУИС-ийн НШУС-ийн философийн тэнхимийн багш, доктор, зөвлөх профессор Д.Тунгалаг “Алба хаагчийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг эрхэмлэх чиг хандлага”, Монголын Лектор төвийн лектор Ү.Амарбат “Шударга Монгол хүний 7 дадал” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан юм