en

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХУУЛИЙН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-01-13 00:00:00
1964

“Цагдаа” эмхтгэлийн шинэ дугаарт алба хаагч нараас ирүүлсэн нийтлэг асуултанд  ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс хариулт хүргэлээ. Энэ хариултыг нэгтэн та бүхэнд толилуулж байна.  

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг шинэчлэн найруулж боловсруулах ажил ямар түвшинд байгаа вэ?

Хариулт: Цагдаагийн бүх шатны байгууллага, алба хаагч нь үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 856 дугаар тушаалаар баталсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын жагсаалт, загварын дагуу 9 бүлэг 256 код байхаар тогтоосон. Дээрх журмаас нэг  журам батлагдаагүй байгаа. Бусад нь цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлуулна.

Асуулт:

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам энэ онд шинээр хэвлэгдэх үү?

Хариулт:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг 2016 оны эхний хагас жиилд  эмхтгэж хэвлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэвлэх ажилд “Нээлттэй нийгэм” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ярьж тохиролцсон. Цагдаагийн байгууллагад дагаж мөрдөж байгаа эрх зүйн актыг Хуулийн хэлтсээс тухай бүр system.police.gov цахим сүлжээнд байршуулж байгаа тул алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой байгаа.

Асуулт

Олон нийтийн цагдаагийн ажилтан торгууль ногдуулах эрхтэй байдаг. Хаанаас олгосон торгуулийн хуудсыг ашиглах ёстой вэ?

Хариулт: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан буюу олон нийтийн цагдаагийн ажилтан нь зөрчил гаргагчийг торгууль, шийтгэврийн хуудсаар торгох эрхтэй.

Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 179/А/171/А/64/А/225 дугаар тушаалаар “Торгууль шийтгэврийн хуудас хэрэглэх журам, тооцоо, тайлангийн болон загварын маягт”-ыг тус тус баталсан. Тус журмын 2.6-д “Тухайн байгууллага нь хуудсыг олгох, тайлан тооцоо хийх этгээдийг томилон ажиллуулна” гэсэн зохицуулалттай тул олон нийтийн цагдаагийн ажилтанд тухайн шатны засаг дарга торгуулийн хуудас олгож, хяналт тавина.

Асуулт:
Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Цагдаагийн албаны зэрэг хуулиуд хэзээ шинэчлэн батлагдах талаар мэдээлэл өгнө үү?  

Хариулт:Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны /шинэчилсэн найруулга/ тухай зэрэг хуулиудыг хэлэлцэхээр оруулсан бөгөөд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлахаар эцсийн хэлэлцүүлэгт хэлэлцэж байна.

Асуулт:

Урьд нь бүртгүүлж байгаагүй, өвөөгөөс өвлөж авсан ангийн бууг бүртгүүлж болох уу? Ямар нэг торгууль төлөх үү?

Хариулт: Та Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. Ингэж нөхөн бүртгүүлсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1/ галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

2/ иргэний үнэмлэхийн хуулбар;

3/ оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

4/ тухайн иргэний гурван хувь цээж зураг;

5/ галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

6/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

7/ өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

8/ галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;

9/ энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас зэрэг болно.

Үүнээс гадна галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг цагдаагийн байгууллага гаргаж өгнө.

Ер нь галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг зохицуулсан буюу Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагалдан гарах 13 журам, дүрэм, заавар батлагдаад байна.

Хуулийн хэлтсээс батлагдсан эрх зүйн актыг тухай бүр police.gov.mn цахим сайтад байршуулж байгаа бөгөөд алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

 

Асуулт:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдаж гарснаас хойш ямар дүрэм, журам батлагдаад байна вэ?

 

Хариулт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдаж гарсантай холбоотойгоор дараах эрх зүйн актууд батлагдан гарсан байна:

  1. Хууль зүйн сайдын 2015 оны А/194 дүгээр тушаалаар “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”;
  2. Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар "Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам", "Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар", "Монгол Улсын Олон улсын жолоочийн үэмлэхний загвар", "Жолоочийн түр зөвшөөрлийн загвар", үнэмлэхний үнэ;
  3. Хууль зүйн сайдын 2015 оны А/194 дүгээр тушаалаар "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам", "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам";
  4. Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам";
  5. Хууль зүйн сайдын 2015 оны А/187 дугаар тушаалаар "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам";
  6. Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам", Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас";
  7. Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны А/181, А/218 дугаар тушаалаар "Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам".

Цаашид “Замын хөдөлгөөний дүрэм”, “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх заавар”, “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам” батлагдан гарна.

Дээрх журмыг legalinfo.mn, police.gov.mn цахим сайтаас үзэж болно.

 

ХУУЛИЙН ХЭЛТЭС

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
557
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
404
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
557
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
404
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
0
486
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
0
507
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
696
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
615
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
0
483
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
0
769
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
852
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
723
2026/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос