НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албаны Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран иргэд, олон нийтийн дунд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав.
Өдөрлөгт ЦЕГ-ын Архивын төв газар, БЗД-ийн цагдаагийн ахмадын төлөөлөл, “Шударга Монгол цагдаа” ТББ, Нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа 110 гаруй Олон нийтийн цагдаагийн ажилтнууд, ИЗИС-ийн оюутнууд, Лицензийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэд нийт 250 гаруй иргэд хамрагдлаа.
Өдөрлөгийн үеэр хоёр байгууллага тус тусын чиг үүрэг, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, 2015 оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагнан, сурталчиллаа.
Энэ үеэр иргэд, олон нийтэд цагдаагийн түүхэн замналын музейн үзмэрүүдийг дэлгэн байрлуулж, цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчдын дүрэмт хувцсыг сурталчлан, ОНЦХАТ-ийн Үлээвэр хөгжмийн хэсэг, “Монгол онгод” хамтлаг, Соён гэгээрүүлэх хэсгийн уран бүтээлч-алба хаагчдын урлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчилж, “Шударга Монгол цагдаа” төрийн бус байгууллагаас иргэдийн оролцоонд тулгуурласан “Амар амгалан амьдралын төлөө хамтдаа” сургалтыг зохион байгуулсан юмаа.