САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах юм.
Хоёр байгууллага хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран томоохон хэмжээний хяналт, шалгалт, судалгааны ажлуудыг шаардлагатай мэдээллийг солилцоно. Хамтарсан хяналт, шалгалт, судалгааны ажлын үр дүнг байгууллагын дарга нарт танилцуулж, шаардлагатай бол зах зээлийн харилцаанд оролцогч хуулийн этгээд олон нийтэд мэдээлнэ зэрэг олон талаар хамтран ажиллах боллоо.