ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.
Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангууyнаас 50-н ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ.
Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй нэг нутгийн найзууд гэх залуучууд байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм.
Иргэд та бүхэн албан байгууллага аж ахуй нэгжийн камерынхаа системийн сайжруулан, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна