БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-01-16 00:00:00
8581
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Баянгол дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Цагдаагийн албаны тухай" 14 дүгээр зүйлд заасны дүүргийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт оршин суух иргэдэд 2014 онд цагдаагийн хэлтсээс хйиж гүйцэтгэсэн, зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг 2015 оны 01-р сарын 15-ны өдрийн 14.00-17.00 цагт Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв ордонд зохион байгууллаа.
Тайлангийн хуралд 13-н хорооны иргэдийн төлөөлөл, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч зэрэг 300 шахам хүн хүрэлцэн ирж, Дүүргийн засаг дарга Д.Оросоо, Дүүргийн Иргэдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Дүүргийн засаг даргын орлогч П.Цэцэгмаа нарыг урилгаар оролцуулсан юм.
Үйл ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд 42 төрлийн 1120 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараан өгч, цагдаагийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор видео хэлбэрээр иргэдэд танилцууллаа.
Мөн иргэдээс цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой 12 төрлийн санал, хүсэлт гарсныг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаар тэмдэглэн авч, санал асуулгын хуудсаар 200 гаруй хүнээс санал хүсэлтийг нь авсан юм.