Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Удвалцэцэг
Хаяг, утасны дугаар:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, утас-70191095
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоо, тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү.
Тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү.
Цалин хөлс, нийгмийн баталгааг энд дарж үзнэ үү.
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Бүрдүүлэх баримт бичиг:
Тайлбар:
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
- Улаанбаатар хотод харьяа дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн алба, Санхүү, ар талын алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Экологийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газар, Урьдчилан сэргийлэх газар, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Бүртгэл хяналтын төв, Хүч спорт хороо, Сүлд чуулга, Авто бааз, Сүүж-Уул амралт, сувиллын газар, Хангалт үйлчилгээний төв, Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид,
- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Шалгалтын хуваарь:
Бүртгэлд хамрагдсан иргэд 2024 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад хамрагдана.
Шалгалтад тэнцсэн иргэд 2024 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэгт хамрагдана.
(Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Шаардлагатай тохиолдолд 70191095 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.