Мөрдөн байцаах албанаас зөвлөгөөн зохион байгууллаа
Мөрдөн байцаах албанаас "Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр монгол улсын зэрлэг ан амьтад, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааны өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, тэдгээрийн илрүүлэлтийн байдалд үнэлэлт өгөх, Зэрлэг ан амьтныг хамгаалах, талаарх хуулийг хэрэгжүүлдэг байгууллагуудын ажилтнуудын чадавхи болон холбогдох хуулиудын хэрэгжилтийг сайжруулах, цаашид зэрлэг ан амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүнийг хил дамжуулан худалдахтай тэмцэх бодлого, стратегийг боловсруулах талаар ярилцсан юм.
Мөрдөн байцаах албанаас 2019 он гарсанаас хойш энэ төрлийн нийт 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэрэгт үйлддэг этгээдүүд ихэвчлэн ан амьтдын эд эрхтэнг зарж борлуулах, улсын хилээр гаргахыг завддаг байна.