Гэмт хэргийн 83.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна
2019-05-01 17:18:00
1709
Гэмт хэргийн статистик мэдээ, түүнд хийсэн судалгааны дүнгээс үзвэл манай улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг Өмчлөх эрхийн эсрэг /хулгайлах, дээрэмдэх, залилах гэх мэт/, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 бүлэгт заасан гэмт хэрэг эзэлж байна.
Сүүлийн 5 жилд Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 76.6 – 88.3 хувийг дээрх хоёр төрлийн гэмт хэрэг тогтмол эзэлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэлд дурджээ.
2019 оны эхний 4 сарын байдлаар дээрх 2 төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн бүтцэд дараах хувийг эзэлж байна.