Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид малын хулгайн гэмт хэрэг илрүүлжээ
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтран 14 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр аймгийнхаа Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сум, мөн Хэнтий аймгийн Галшар сумдын удирдлагуудтай уулзалт зөвөлгөөн байгууллаа. Үүний үр дүнд сумдуудад үйлдэгдсэн 8-н холбогдогчтой, 8 сая гаруй төгрөгний хохиролтой, 8 удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.
Иргэд та бүхнийг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.