Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Удирдах албан тушаалын тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг 2023 оноос эхлэн зохион байгуулж, ил тод, нээлттэй, шударга байдалд байнгын сайжруулалт хийн, 2025 оноос Төрийн албаны зөвлөлтэй хамтран Шалгалтын цахим системээр иргэдэд нээлттэй зохион байгуулж эхэлсэн.
Тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг 2025 онд 6 удаа зохион байгуулж, 146 удирдах албан тушаалын сул орон тоонд 157 алба хаагч, иргэн өрсөлдөн, 116 алба хаагч шалгалтад тэнцэж, өрсөлдсөн албан тушаалд хамгийн өндөр оноо авсан 75 алба хаагчийг удирдах албан тушаалд томилон ажиллуулсан байна. Шалгалтад 2, 3 дугаар байранд шалгарсан 51, нийт 126 алба хаагчийг томилсон байна.

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг 4 шалгалтыг энэ оноос эхлэн Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг болсон.
Ярилцлагын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системийг ашиглаж зохион байгуулж, ил тод, шалгалтын дүнг тухай бүр танилцуулан системд байршуулж байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Алба хаагчийг мэргэжлийн зэргийн сургалтад хамруулах, шалгалт авах” (код-929)-ын дагуу Хүч, Хурд, Авхаалж самбаа, Уян хатан зэрэг бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг шалгасан.

Сонгон шалгаруулалтад оролцож байгаа алба хаагчийг хамт олны дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хувь хүний ёс зүй, харилцааны соёл, манлайлал зэргийг тухайн байгууллагын алба хаагчдаас авсан санал асуулгаар тодорхойлж, судалгааны дүнг нэг шалгуур үзүүлэлтээ болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Удвалцэцэг
Хаяг, утасны дугаар: Монгол Улс, Улаанбаатар хот, ЧИнгэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Утас: 70191095