en
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

                          ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

                                                               ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

2024.01.02                                                                                                                                                                         Улаанбаатар хот

      Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.1, 8.2 дахь заалтыг үндэслэн 2023 онд Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр тасгийн даргын албан тушаалын сул орон тоог дотоодоосоо нөхөх зорилгоор тусгай шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 16-20, 11 дүгээр сарын 22-30, 12 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.

       Шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан тушаал бүрд хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, шалгалтын дүнг үндэслэн томилолтын асуудлыг шийдвэрлүүлсэн.

Төрийн салбар/зөв Зарлал мэдээлэл
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос