2018.09.20                                                                                                                                                                      Улаанбаатар хот

1. Мэргэшлийн шалгалтын судалгаанд хамрагдсан иргэдийг  2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.00-17.00 цагт Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн анги /Хуучнаар Хамгаалалтын хоёрдугаар газар/-т явагдах нэгдсэн бүртгэлд бүртгэж, шалгалтад орох эрх олгоно.   Иргэд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин холбоочдын гудамж

2. Бүртгэлд хамрагдах иргэд сүүлийн нэг сарын дотор эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн (ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, зүрхний ЭКГ бичлэг, цус, шээс, биохимийн дэлгэрэнгүй) хариу, бүртгэлийн хураамж, өөрийн фото зураг /3х4 хэмжээний/ 2 хувийг авчирна.

3. Нэгдсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр /Даваа гараг/-ийн 11.00 цагаас “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалт авах журам” болон шалгалттай холбогдох бусад асуудлаар мэдээлэл /зааварчилга/ өгнө.

4. Шалгалтад орох иргэд  өөрийн тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

5. Шалгалттай холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцана.

6. Эрүүл мэндийн үзлэгийг шалгалтын комиссоос нэгдсэн журмаар хийнэ.

7. Шалгалтад ямар нэг шалтгаанаар ирээгүй бол шалгалт өгөөгүйд тооцож хасна.

ШАЛГАЛТЫН КОМИСС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн салбар/зөв Зарлал мэдээлэл
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос