Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан Волейболын аварга шалгаруулах шилжин явах цомын тэмцээн 2016 оны 06 дугаар сарын 11-12ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээний зорилго нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдын стрессийг тайлах мөн эрүүл чийрэг биетэй алба хаагчдыг бэлтгэх юм. Тэмцээнд нийт 8 баг 2 зоонд хуваагдаж өрсөлдсөнөөс цагдаагийн хошууч О.Будсүрэн ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомын эзэд болж, 2-р байранд цагдаагийн дэд хурандаа Б.Намнансүрэн ахлагчтай баг 3-р байранд орж цагдаагийн ахмад Ч.Ганзориг ахлагчтай багууд удааллаа. Энэ удаагийн волейболын тэмцээн нь цагдаагийн газрын хамт олны дунд анх удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой юм.