БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС

Булган аймаг дахь цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн алба байгууллагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Чигийн заалт” бүхий тэмдгийг стандартын дагуу хийж байршуулах хөрөнгийг сум хөгжүүлэх сангаар шийдүүлснээр орон нутгийн шороон замын салдаг уулзваруудын олон салаа замуудыг тэмдэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээний 16-н сумын улсын болон орон нутгийн чанартай автозамын 119 уулзвар, салаа замыг тэмдэгжүүлсэн нь цагдаагийн газрын хамт олны 95 жилийн ойгоо угтсан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм.


Булган аймгийн нутаг дэвсгэрээр нь улсын чанартай 3-н трассын хатуу хучилттай зам дамжин өнгөрч баруун болон хангайн бүсийн аймагууд руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэн, зуны улиралд л гэхэд өдөртөө 8500-11000 автомашин дамжин өнгөрдөг. Тээврийн хэрэгслийн энэ ачааллаас шалтгаалан зам тээврийн хэрэг, ослын гаралт ихсэж иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, хөдөө хээрийн замд төөрөх, шавар усанд суух зэрэг эрсдэл гардаг тул Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замын салдаг уулзвар, олон салаа замуудад мэдээлэх тэмдэг тавих ажлыг зохион байгуулжээ.

Орон нутгийн шороон замыг тэмдэгжүүлсэнээр иргэд, жолооч нар төөрөх, үргүй зардал гаргах, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх чухал үр дүнтэй юм.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос