ХАМГААЛАЛТЫН 1-Р ГАЗРЫН АЛБА ХААГЧИД 95-Н ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ТЭРГҮҮН ТУРШЛАГА БОЛОХУЙЦ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон нийтийн хамгаалах албаны харьяа Хамгаалалтын нэгдүгээр газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын хүрээнд  тус газрын шуурхай зориулалтын Холбооны Бүгд Найрамдах Герман улсад үйлдвэрлэсэн  Бенз маркийн автомашиныг   хөдөлгөөнт штабын зориулалтаар ашиглах зорилгоор алба хаагчдын сайн санааны хандиваар тоноглож алба хаагч нартаа танилцууллаа.

Уг автомашиныг  цагдаагийн байгууллагын хэмжээнд анхдагч, тэргүүн туршлага болохуйц хэмжээнд тоноглохыг зорьсон байна. Одоогийн байдлаар  тусгай хэрэгсэл  тээвэрлэх ачаа, доторлогоо, тавилга хийж, бүтэн будсаны дээр телехяналтын хэрэгсэл суурилуулан автомашин дээрээ суурилагдаж, түргэн хугацаанд дэлгэгддэг саравч, майхан зэргийг оёулах, нарны зайн хураагуур  суурилуулах ажил хийгдэж байгаа юм.

Энэхүү автомашиныг  цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн онцгой нөхцөл бий болсон үед дэг журам  сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх  чиглэлээр үүрэг гүйцэтгэх штаб болгон ашиглах юм.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос