“ХОРОО-2016” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Хороо-2016” цогцолбор тэмцээнийг III үе шаттайгаар дүүрэг дэх цагдаагийн 17 хэлтэст зохион байгуулагдаж эхэллээ.

 Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтсүүдийн дундах I дүгээр шатны тэмцээнээс шалгарсан алба хаагчдын дундах II дугаар шатны тэмцээн 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.

 Тэмцээнийг:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил,
2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/591 дүгээр захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийн үзүүлэлтээр,
3. Алба хаагчдын илтгэх хуудас бичих, танилцуулга, албан бичиг төлөвлөх, судалгаа бүртгэл хийх ур чадвар,
4. Шинэлэг ажлыг зохион байгуулах санал, илтгэл тавих ур чадвар
5. Компьютерын хэрэглээний программд ажиллах чадвар, дотоод сүлжээ, сангийн ашиглалт, холбооны болон тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар.
6. Гадаад /англи, орос/ хэлээр ажил албаны хэллэгээр ярих, бичих ур чадвар.
7. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ур чадвар
8. Хууль, эрх зүйн мэдлэгийг 30 асуулттай тестээр авах.
9. Нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шийдвэр гаргах ур чадвар
10. Бие бялдрын норматив зэрэг 10 үзүүлэлтээр алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадвар болон бие бялдрын бэлтгэлжилээр шалгаруулалтыг тус тус зохион байгууллаа.

Тэмцээний нийт дүнгээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, хороон цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Анхбаяр нар тэргүүлэв.

Тэмцээний II дугаар шатанд шалгарсан 3 алба хаагчийг цагдаагийн хэлтсүүдийн өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнав.

 Тэмцээнд тэргүүлсэн 3 алба хаагч, бусад цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан алба хаагчдын хамт III шатны нэгдсэн шалгаруулалтанд 2016 оны 11 дүгээр сард оролцоно.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос