ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЦАГДАА-95” 10 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд цагдаагийн ажил албыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймаг дахь Политехникийн коллежийн багш, ажилчид, сурагчдын дунд “ЦАГДАА-95” 10 хоногийн аяныг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран  зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус коллежийн оюутан сурагчдын дунд гар зураг, уран илтгэлийн болон гар урлалын уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн 7 ангийн анги даасан багш, сурагчид, цагдаагийн алба хаагчтай хамтран 42 цагийн эргүүл шалгалтыг хийж, баар цэнгээний газар болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүд, РС тоглоомын газруудад хяналт тавьж цаг хэтрүүлсэн, удаан хугацаагаар хүүхэд тоглуулсан, үдшийн цагаар бүлэг бөөгнөрөл үүсгэж сэлгүүцсэн зэрэг 60 орчим зөрчлийг илрүүлж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвлөгөө өглөө.

Мөн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн 600 орчим сурагч, багш, ажилчдын дунд цагдаагийн дэд хурандаа С.Мөнхбаяр, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Б.Жавхлан нар 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага 1200 орчим тарааж ажилласан байна.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос