Сэрэмжлүүлэг
2026-06-14 15:00:00
17
Залилагчид төрийн байгууллагын утасны дугаар, ажилтны мэдээллийг ашиглан иргэдтэй холбогдож, дансны мэдээлэл, нууц код, баталгаажуулах нэг удаагийн нууц үг зэрэг дансны мэдээллийг авах замаар залилах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ төрлийн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул иргэд та бүхэнд сэжигтэй дуудлага ирсэн тохиолдолд хувийн мэдээллээ алдахгүй байж, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт яаралтай хандана уу.
100 жил