Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран алба хаагчдыг давтан мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг энэ оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлүүллээ.
Сургалтад Мөрдөн шалгах албаны болон нутаг дэвсгэр хариуцсан цаггдаагийн газар, хэлтсийн 25 мөрдөгч, Дотоодын цэргийн анги, тусгай салбарын 30 ахлагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар болон алба хаагчид оролцлоо.
Энэхүү сургалт нь алба хаагчид мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албан үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.


100 жил