Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын харьяа газар, хэлтэс, нэгжийн удирдах албан тушаалд анх удаа дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт /2026.10.21/ зохион байгуулагдаж байна.
Удирдах албан тушаалтан нь удирдан зохион байгуулах, төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах, хяналт тавих, эрсдэлийг тодорхойлох, үр дүнг үнэлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах зэрэг олон ур чадварыг эзэмшсэн байх үүрэгтэй.
Сургалтаар алба хаагчдын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүний эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдал, төсөв, санхүүгийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх юм.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах 30 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 3 хоног үргэлжилнэ.




100 жил