Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийн цонх механизмаар Люксембургийн Их Гүнт Улс, Данийн Хант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын санхүүжилтээр хууль сахиулах байгууллагуудад "Монгол Улсын хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь" төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас сургагч багшаар ажиллах 34 алба хаагчийг бэлтгэж, улмаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 700 алба хаагчийг хамруулсан сургалтыг улсын хэмжээнд долоон бүсэд зохион байгуулсан юм.
Сургалтаар алба хаагчдын хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хууль сахиулах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгосон.
Цаашид төслийн үр дүнг бататган, сургалтыг тогтмол зохион байгуулах, сургагч багшийн тогтолцоог бэхжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх механизмыг боловсронгуй болгох замаар хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангаж, авлигаас ангид хууль сахиулах үйл ажиллагааг төлөвшүүлэхэд анхааран ажиллана.
100 жил