Архивын улсын үзлэг эхэллээ
2026-10-26 16:26:00
23
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн архивын үйл ажиллагааны үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.10.26/ Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Төв архивт улсын үзлэгийг эхлүүллээ.
Улсын үзлэгээр төрийн архивын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого, стандарт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилт болон 2022–2026 оны үйл ажиллагааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм.
Архивын улсын үзлэгт 37 төрийн байгууллага хамрагдаж, 6 үндсэн асуудал, 68 үзүүлэлт, 271 шалгуурын хүрээнд үнэлж, цахим системээр дүгнэнэ.
100 жил