ГАЛТ ЗЭВСЭГ ОРОЛДОЖ БАЙГААД СУМ АЛДАН НЭГНИЙГЭЭ ГЭМТЭЭЖЭЭ
2023-02-01 11:55:13
1637
Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.