en

Миний мөр...

2026-09-24 16:06:59
668

Энэ олон жилийг эргээд харахад цагдаа болно гэж анхнаасаа төлөвлөж, мөрөөдөж явсан хүн би биш. Амьдралын нэг шийдвэр нөгөөгөө дагуулсаар өнөөдрийн энэ албандаа зүтгэж байна.

Би 10 дугаар анги төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд сурч дараа нь аав, ээж хоёр дээрээ хөдөө очсон. Аав, ээж хоёр маань мал дээр амьдардаг байсан юм. Удалгүй цэргийн зарлан ирлээ. Аймаг дээр комисст орох үед манай хэсгийн байцаагч, ахмад н.Батцоож гэдэг ах над дээр ирээд “Чи хаашаа цэрэгт явах гэж байна?” гэж асуусан.

Тухайн үед цэрэгт татагдаж байгаа хүүхдүүд 032-р анги руу явах их сонирхолтой байлаа. Тэгэхэд тэр ах “Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаагаад, дараа нь Цагдаагийн академийн ахлагчийн курст сураад цагдаа болоод ирж болно. Ах шигээ цагдаа болох юм уу?” гэсэн.

Би ч “Тэгье” гээд л зөвшөөрчихсөн. Ингээд 2007 онд цэргийн албанд татагдаж Дотоодын цэргийн 05 дугаар ангид зургаан сар алба хаагаад, үлдсэн зургаан сард нь Цагдаагийн академийн ахлагчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Цэргийн зохион байгуулалтаар суралцаж, цагдаагийн мэргэжил эзэмшиж төгссөн. Цэргээр дамжиж цагдаагийн албанд орсон анхны ахлагч бүрэлдэхүүний нэг болсон минь одоо ч сайхан дурсамж байдаг.

Би жаахан хүүхэд байхдаа цагдаагаас их айдаг хүүхэд байсан. Гудамжаар явж байгаад урдаас цагдаа ирж байвал замаа өөрчлөөд явчихдаг байлаа. Бас нохойноос маш их айдаг /инээв/. Гэтэл цагдаагийн албанд орсны дараах анхны дуудлага дээр урдаг нохойтой айл байж таарлаа. Тэр айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан юм. Нохойноос айгаад хашааны гадна зогсоод байж болохгүй. Тэгээд “Би энэ айдсаа даван туулах ёстой юм байна” гэж бодоод хашааг нь даваад орсон. Нөгөө нохой нь азаар уяатай, урдаас хуцаад л... Хүн ер нь өөрийнхөө айдсыг давж байж илүү их зүйл хийж чаддаг юм байна лээ.

Би сүүлийн 5 жил хамгаалалтын цагдаагаар ажилласан. Хамгаалалтын цагдаа гэдэг их хариуцлагатай ажил. Шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангана. Шүүх хуралдааныг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж, шүүгдэгч, яллагдагч, ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авчирч, шүүх хуралдаанд оруулаад, хурал дууссаны дараа буцаад хүлээлгэж өгнө. Тэр хооронд зөвхөн тухайн хүний аюулгүй байдлыг бодохгүй. Өөрийнхөө болон хамт ажиллаж байгаа хүнийхээ, жолоочийнхоо аюулгүй байдлыг зэрэг хангах хэрэгтэй.

Хуяглан хүргэх ажиллагаа болгон дээр бид маршрут гаргадаг юм. Явах зам, орчин нөхцөлөө судална. Хүн болгоны хийсэн хэрэг, сэтгэл зүй өөр учир нэг л маршрутаар явдаггүй. Шүүх хуралдааны үеэр хүний зан байдал, сэтгэл зүйг байнга ажиглаж байх шаардлагатай.

Зарим хохирогч шүүгдэгч рүү дайрах, ямар нэгэн зүйл шидэх тохиолдол гарч болно. Мөн шүүгдэгч ч өөрөө өөрийгөө гэмтээх эрсдэл бий. Миний хувьд авто ослын хэргийн хурлууд их хэцүү санагддаг. Хань ижил, үр хүүхэдтэйгээ явж байгаад осол гаргачихсан, хүний амь нас хохирчихсон байдаг. Тэднийгээ алдаад хэцүү байгаа дээрээ шүүх хурлаар ороод ял авна. Шүүх хуралдаан дээр уйлна, ухаан алдана, амьсгаа нь давчидна. Буруугаа хүлээгээд л уйлаад байдаг юм.

Олон жилийн ял сонссон хүмүүс хүнтэй юу ч ярихгүй болчихдог. Ял сонсоод “Энэ олон жилийг яаж өнгөрөөнө дөө” гэж боддог байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргэж өгөх замдаа таг дуугүй яваад байж болохгүй. Хүн гэдэг утгаар нь сэтгэл санааг нь улам унагаахгүй байхыг бодно.

Одоо би шүүхийн харуулын цагдаагаар ажиллаж байна. Энэ албан тушаалд томилогдоод гурван сар болж байгаа. Харуулын цагдаа шүүхийн байр, хамгаалалтын бүсийн аюулгүй байдлыг 24 цагаар хангана. Би харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа хоёрыг хоёр байгууллагын нүүр царай болж ажилладаг хүмүүс гэж ойлгодог.

Шүүхээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн зарим нь эрхээ сэргээлгэх гэж, зарим нь асуудлаа шийдүүлэх гэж ирнэ. Өндөр настай хүн ч байна. Тиймээс “Сайн байна уу, та ямар асуудлаар ирсэн бэ? Хэнтэй уулзах вэ?” гээд эелдэг, намуухан дуугаар харилцах хэрэгтэй.

Ер нь миний хувьд ажил, гэр бүл хоёр хамгийн чухал. Ажлаас ядарч ирэхэд гэр бүл сайхан хоол цайтай, халуун дулаан байж байвал маргааш нь ажилдаа явах урамтай болдог. Ажил дээрээ сайхан хамт олонтой байвал ажлаа урам зоригтой хийчхээд гэр рүүгээ яардаг. Энэ хоёр бие биеэ нөхдөг юм шиг санагддаг.

Цагдаагийн албанд 19 жил ажиллахдаа хамт олны үнэ цэнийг их ойлгосон. Анх цагдаад ороход ах нар маань надад зааж сургадаг байсан. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, дүү нартаа мэддэг чаддаг зүйлээ зааж өгөх гэсэн хүмүүс байлаа. Хүн нэгэндээ зааж сургах, зовлон жаргалд нь хамт байх тэр чанар л хамт олны хамгийн сайхан зүйл гэж боддог.

Ээжийгээ өнгөрөхөд би албан үүргээ гүйцэтгэж явсан болохоор уулзаж чадаагүй. Дараа нь аав маань ч өнгөрсөн. Тэр үед бас марш-тактикийн тэмцээнд оролцож байсан. Ийм хүнд үед миний хажууд хамт олон байсан. Хүрч ирээд “Юу болж байна, яаж байна, юу хэрэгтэй вэ?” гэж асууж, тусална. Ээжийгээ нутаглуулах үед их цастай, зудтай жил байж билээ. Машин явах боломжгүй хүнд нөхцөлтэй байсан ч албанаас хоёр машин гаргаж өгсөн. Хамт олныхоо хүчээр ээжийгээ нутаглуулж байлаа. Тэр үед хүн зовох, жаргах бүх үед хамт олон нь хамт байдаг юм байна гэдгийг бүр илүү мэдэрсэн. Тийм болохоор би хамт олныхоо хайр, итгэлийг дааж явахыг хамгийн чухал зүйлсийн нэг гэж боддог.

Амьдрал гэдэг чинь ерөөсөө л хорвоогийн жамаар явж байгаа зүйл юм байна. Эцэг, эхийнхээ өврөөс гараад эх орны хүү болж, жаргал зовлон аль алийг нь тэнцүүхэн эдэлж явна. Одоо сайхан ханьтай, хоёр сайхан хүүхэдтэй. Энэ албатайгаа хамт амьдрал цаашаа сайхан үргэлжилнэ гэж боддог.

Хүн ер нь өөрийнхөө чадварт итгэх хэрэгтэй. Гэхдээ өөртөө итгэхийн тулд чадвартай байх ёстой. Тэр чадвараа мэдлэгээр, хөдөлмөрөөр, туршлагаар өдөр бүр нэмнэ. Ялангуяа суманд ажиллаж байгаа үед хүн өөрийнхөө чадварт итгэхээс өөр аргагүй байдаг. Биднийг анх сумдад ажиллаж байхад нэг суманд нэг төлөөлөгч, нэг цагдаа ажиллах үе байв. Хэсгийн төлөөлөгч амраад явчихвал ганцаараа ажиллана. Тийм үед өөртөө итгэхээс өөр аргагүй. Цаашдаа ч суралцсаар, өөрийгөө хөгжүүлсээр, өөрөөсөө мэдсэн зүйлээ залуу үедээ үлдээгээд явахыг хүсдэг.

 

ШИНЭ МЭДЭЭ
Миний мөр...
Миний мөр...
0
536
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
0
105
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Миний мөр...
Миний мөр...
0
536
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
0
105
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
0
103
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
0
104
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
0
95
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
99
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
0
91
2026/10/08
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
0
86
2026/10/08
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
183
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
165
2026/09/30
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос