Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /2026.09.29/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Санхүү ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлын салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Энэ үеэр нийслэл хотын 2026 оны эхний 9 сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, камерын хяналтын төвийг байгуулан дэвшилтэт технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
100 жил