Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр шалган нэвтрүүлэх 8 цэгт хяналт шалгалтыг энэ оны 09 дүгээр сарын 01-нээс 14-нийг хүртэл зохион байгууллаа.
Хяналт, шалгалтаар зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүлснээс тарвага хууль бусаар тээвэрлэсэн 6 /23ш/, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн 3 /44ш/, зөвшөөрөлгүйгээр 35 орчим кг хуш модны самар тээвэрлэсэн 1 үйлдлийг тус тус илрүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 6 этгээдийг олж тогтоон баривчиллаа.
Иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хамтран ажиллана уу.
100 жил